Хүмүүс: |
Дуучин, жүжигчин Женнифер Лопез ихрүүдийнхээ аав, долоон жил ханилсан нөхөр, дуучин Марк Антонигоос салсан. Гэвч Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг нөхрөөсөө салаад удаа ч үгүй шинэ найз залуутай болсон гэнэ. Түүнийг Нью-Йорк хотод жүжигчин Брэдли Купертэй романтик оройн зоог барьсан талаар “TMZ” мэдээлсэн байна. Тэд Шинэ Орлеанд “Parker” хэмээх кинонд хамтран тоглож байгаа ажээ. Женнифер Лопез өнгөрсөн долдугаар сард Марк Антонигоос салсан юм. Харин Брэдли Купер жүжигчин Рене Зелвегертэй үерхэж байжээ. Женнифер Лопез “Америкийн шүтээн” нэвтрүүлгийн ирэх улирлын тэмцээний шүүгч болохоор гэрээ байгуулсан юм. “Шарталт II” киноны Пилийн дүрээр үзэгчдийн сайн мэдэх Брэдли Купер “Words” кинонд жүжигчин Деннис Куэйд, Зои Солдана, Оливиа Вайлд нартай хамтран тоглож байгаа юм байна.
Factnews.mn