Б.Бат-Эрдэнэ гишүүн Ардчилсан хүчний холбоог тууштай дэмжигч-эрэсгүү болжээ

2011/09/14
Share |
Хүмүүс:
Б.Бат-Эрдэнэ гишүүн Ардчилсан хүчний холбоог тууштай дэмжигч-эрэсгүү  болжээ

 Б.Бат-Эрдэнэ аврага сүүлийн үед улам дуу чангатай болж байна. Мөн үндэсний бөхөө гиннесийн номд оруулах их барилдаанд зодоглох гэж буй. Ахмад насны аварга, арслангууд цөмөөрөө барилдана. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд бөхийн дэвжээнээс улс төрийн талбарт хүч үзэх нь илүү чухал болоод байх шиг байна. Түүний санаачлан зүтгүүлсээр байгаад УИХ-аар батлуулсан “Урт” нэртэй хуулийн ач тусыг хожуу ч гэсэн өнөөх хэдэн том толгойтой улс төрчид нь ойлгож эхэлж байгаа бололтой. Засгийн газар ч анхааралдаа авч хуулийн дагуу шалгалт хийж, “Алтан дорнод монгол”, “Монгол газар” зэрэг 40 гаруй компанийг байгаль орчны эсрэг гэмт үйлдлийнх улмаас эрүүгийн хариуцлагад татаад эхэлчихсэн. Гэвч бусад 240 гаруй уурхайд алт олборлосоор байгаа нь Б.Бат-Эрдэнэ гишүүний уурыг барж буй ажээ. Тэрээр саяхан Онон голын эх дээр алт олборлож байгаа Уул уурхайн ассоциацийн харъяа нэгэн компанийг шүүхэд өгөхөө мэдэгдэв. Уг компанийн эздийг тэр одоогоор нэрээр нь хэлэхийг хүссэнгүй. Монголдоо хамгийн цэнгэг, рашаан устай гол гэгддэг Ононгийн ай савд алт олборлож буй компани нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг байдаг аж. Түүнээс гадна Б.Бат-Эрдэнэ гишүүн  С.Баярын Засгийн газрын үед Оюу толгойн гэрээг луйвар болгосон алдаа, зөрчлийг нь Сү.Батболдын Засгийн газраар  засуулах шаардах бичиг өгсөн 21 хүний нэг буюу Ардын намдаа “эсэргүү” гэгдэх болоод байгаа юм. Дээр нь Ардчилсан намын З.Энхболдтой дотносож, түүний байгуулсан Ардчилсан хүчний холбоонд нэр холбогдож, намынхаа нөхдийг бүр ч тавгүйтүүлж байна. Тэрээр ирэх долоо хоногоос тус холбооны удирдлагын  хөтлөн явуулдаг “Монголоо шинэчлэе” нэвтрүүлгээр уул уурхайн луйварчдыг бут авч өгнө гэнэ. Ер нь мань эр Ардчилсан хүчний холбооноос явуулж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж байгаа ажээ. Энэ холбоо нь намын харъяалал харгалздаггүй төрийн бус байгууллага юм байна.  

Я.Ымербек.Factnews.mn

 

  

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser за сколько грамм гашиша сажают Купить КристалР» Сатка Купить АмфетамР¸Ð½ в СудакОсР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся ЗакладкР¸ в ЛодейноР¼ Поле Библия гровера Шишки в Беслане ЗакладкР¸ 24 7 Арома масла притягиР²Ð°ÑŽÑ‰Ð¸Ðµ деньги Купить КристалР»Ñ‹ Псков ÑÐ¼ÐµÑ€Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ доза метадонР° Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Маркс Банки семян из голландР¸Ð¸ ЗакладкР¸ стаф в Каменск-
IP:141.101.132.205  2018-03-18 22:07:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.