С.Сэрчмаа Аргагүй Монгол аялгуугийн тайзнаа

2011/09/15
Share |
Хүмүүс:
С.Сэрчмаа Аргагүй Монгол аялгуугийн тайзнаа

Өвөрмонголын бизнесмен Баярттай гэрлэж хөөрхөн охинтой болсон С.Сэрчмаа “төрхөмдөө буцлаа” хэмээн хэвлэлийнхний бай болж байсан. Гэсэн ч дуучин бүсгүй ямар ч тайлбар хийлгүй нэг хэсэгтээ нам гүм байсан билээ. Харин тайзнаа үзэгдэх нь ховордсон С.Сэрчмаа Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн “Аргагүй Монгол аялгуу” тоглолтод ая дуугаа өргөлөө. Цагтаа “хайрын дууч” хэмээн цоллуулж явсан С.Сэрчмаа  нүд гялбам цагаан даашинзаар гоёж, “Тэнгэрийн ивээл” уран сайхны киноны дууг дуулсан нь хурсан олныг баясгаж чадлаа. Поп хатагтайн тоглолтод түүнээс гадна дуучин Р.Номин-Эрдэнэ “Тамирын гол” дуугаар, Б.Сараагийн шавь Г.Насанбуян нэгэн шинэ уран бүтээлээрээ бэлэг барьсан юм.  

А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.