Отгон мисс И.Төгсөө Miss International тэмцээний бэлтгэлдээ аль хэдийнэ орсон байжээ

2011/09/16
Share |
Хүмүүс:
Отгон мисс И.Төгсөө Miss International тэмцээний бэлтгэлдээ аль хэдийнэ орсон байжээ

Найм дахь жилдээ уламжлал болгон зохиогдож  буй Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний энэ оны эзэн тодорлоо. Миссийн титмийг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II ангийн оюутан И.Төгсөө хүртэж, “Miss International”-д оролцох эрхтэй болсон. Харин дэд байрын шангалыг ШУТИС-ын нэгдүгээр ангийн оюутан 12 дугаартай Б.Билгүүнзаяа эзэлсэн бол “Мисс модель” буюу гуравдугаар байрын шагналыг “Монголын дизайнеруудын холбоо”-ны загвар өмсөгч гурав дугаартай Д.Шүрэнцэцэг хүртлээ. Тус тэмцээний тэргүүн миссийн титмийг түрүү жилийн мисс Б.Бадамцэцэг зүүж өгсөн. Тэмцээний ерөнхий дүн гараагүй байхад л үзэгчид “Нэг дугаартай мисс, эсвэл Төгсөө” хэмээн тааварлаж байсан нь түүнийг энэхүү реалити шоуны хугацаанд аль хэдийнэ үзэгчдээс миссийнхээ өргөмжлөлийг хүртчихээд байсныг илтгэх мэт. И.Төгсөө ч мисс болно гэдэгээ мэдэж байсан бололтой, “Miss International”-ын бэлтгэлдээ аль хэдийнэ орсон байжээ. Одоо түүнийг 11- дүгээр сарын 7-нд Хятад улсын Ченду хотод болох “Miss International”-д хэрхэн оролцохыг харах л үлдлээ.

 

 

А.Сарнай.Factnews.mn

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mnbbzvqlpf 2Dygaeusezuejsmlsd, [url=http://uvzcjimkbdgv.com/] uvzcjimkbdgv[/url], [link=http://iezhptbxnudt.com/ ]iezhptbxnudt[/link], http://annhqbmtwzsp.com/
IP:139.255.57.4  2018-06-02 11:32:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.