Miss Mongolia-2011 тэмцээний ялагчаар мисс И.Төгсөө шалгарлаа

2011/09/16
Share |
Хүмүүс:
Miss Mongolia-2011 тэмцээний ялагчаар мисс И.Төгсөө шалгарлаа

 

МҮОНТ,  “Miss Mongolia” холбоо хамтран  “Miss International-2011” тэмцээнд эх орноо төлөөлж оролцох гоо бүсгүйчүүдийг  өчигдөр шалгарууллаа. Өмнөх шалгаруулалтууд МҮОНТ-ээр хагас сарын турш реалити шоу маягаар өрнөсөн билээ. Олон төрлийн шалгаруулалтаас тунаж үлдсэн  16 бүсгүй өчигдөр Үндэсний циркийн тайзнаа  мэдлэг боловсрол, авьяас чадвараараа өрсөлдөхийн зэрэгцээ үндэсний хувцас, гоёлын даашинз, усны хувцас өмсч гоо үзэсгэлэнгээ гайхууллаа.  “Miss Mongolia-2011” тэмцээний Гран при шагнал буюу  титмийн  эзнээр ХУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан И.Төгсөө тодорч чамин хийцтэй мөнгөн титэм, таван сая төгрөгийн хамт гардсан юм. Мөн мисс бүсгүй маань  Япон улсад ирэх арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх “Miss International-2011” тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрхийн бичгээр шагнуулав. “Miss Mongolia-2011” тэмцээний дэд байрын шагнал буюу “Miss Intercontinental” өргөмжлөлийг ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Билгүүнзаяа гардсан бол, “Мисс фото” өргөмжлөлийг Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Анужин хүртсэн юм.  Уг тэмцээний титмийн эзэн  И.Төгсөө өмнө нь  “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ мисс-2007” тэмцээний дэд байр, “Miss Friendship International-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс-2009” тэмцээний тэргүүн байрт шалгарч байсан билээ. Уг тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд  МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь , топ модель Д.Болормаа,  , “Look” агентлагийн захирал Н.Онондорж “Азийн модель” агентлагийн тэргүүн мисс Ч.Содтуяа, найруулагч “рок” Р.Мөнхсайхан, “Miss Mongolia” холбооны тэргүүн Б.Сумъяа, МДХ-ны тэргүүн Т.Одонгэрэл нар багтсан байлаа.

О.Сайнтуяа. 

 
 
 

 

 

 

Үргэлжлэлийг...ЭНД ДАРЖ...үзнэ үү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin ВолчансРº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин купить москва Купить НаркотиРºÐ¸ в АрдатовРµ Оптом гашиш Купить экстази екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ Продам героин по закладкР°Ð¼ РегистрР°Ñ†Ð¸Ñ в Jabber — Мир Jabber БензальР´ÐµÐ³Ð¸Ð´ синтез Купить методон в Вологде Лакинск купить МарихуаР½Ð° [Outstanding Kush] Бонг наложенР½Ñ‹Ð¼ платежоР¼ Где купить насвай в уфе Запах амфетамР¸Ð½Ð° БромкетР¾Ð½ 4 википедР¸Ñ Магазин гарант Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ € ЗакладкР¸ MDMA в Ступине Psilocybe в Сургуте Купить трамадоР» в Керчь НовомосРºÐ¾Ð²ÑÐº закладкР¸ Купить марихуаР½Ñƒ в москве СоветскР¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон HQ Купить Спайс ЧаплыгиР½ Купить закладкР¸ лирика в ТольяттР¸ Гашиш в Киржаче ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Ð‘Ð°Ñ€Ð°Ð±Ð¸Ð½Ñ ÐºÐµ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в ÐÐ¾Ð²Ð¾Ñ€Ð¾ÑÑ Ð¸Ð¹ÑÐºÐµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Твери Бошки в СарапулРµ
IP:185.250.42.228  2018-09-27 17:56:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.