Хүмүүс: |
Вилл Смит болон Марк Антони нар өнгөрсөн даваа гаригийн орой хамтдаа хөл бөмбөгийн тэмцээн үзжээ. Тэр орой энэ хоёр гэр бүлийн дунд гадуур гарч байгаа цуурхал шиг ямар нэгэн өс хонзон байхгүй харин ч хоорондоо их нөхөрсөг байх нь харагдав. Анх Марк болон Жэннифэр хоёрыг долдугаар сард салах болсноо зарласнаас хэдхэн долоо хоногийн дараагаас Виллийн эхнэр Жадаг Марктай холбох болсон билээ. Тухайн үед Вилл болон Жада нар тэрхүү мэдээллийг няцааж байсан билээ. Өнөөдөр болох / 9 сарын 16/ Маркийн төрсөн өдрөөр Вилл болон түүний найз нөхөд нь хамтдаа тэмдэглэх гэж байгаа нь энэ цуурхалыг дахин няцааж байгаа нь харагдаж байна.
Даваа гаригийн орой Вилл болон Марк нар Фэрги, Жош, Кингстон нартай зургаа татуулсныг харцгаая!
А.Дуяа.Factnews.mn