1968 оны Мехикогийн олимпод манай тамирчид хор найруулсан нь

2011/09/17
Share |
Хүмүүс:
1968 оны Мехикогийн олимпод манай тамирчид хор найруулсан нь

1968.IX.14
Спортын төв ордон. Олимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдын бэлтгэлтэй танилцахаар МАХН-ын УТТ-ны гишүүн С.Моломжамц, Б.Лхамсүрэн, МАХН-ын ТХ-ны хэлтсийн эрхлэгч Н.Лигүү, МБТСЭ-ийн орлогч дарга Б.Балдоо нарын зэрэг албаны хүмүүс ирэв. Тэд олимпийн наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж бэлтгэл ямар байгааг сонирхон илэн далангүй ярилцав. Дараа нь тэдэнд бөхчүүд, болон гимнастикийн тамирчид үзүүлэн тоглолтоо сонирхуулав. Бөхийн барилдааныг маш их сонирхож байгаа бололтой. Б.Лхамсүрэн олон улсын байдал дахь олимпийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярьж "Бидний гол зорилго бол XIX Олимпийн наадамд оролцогчид эхний зургаан байрт шалгарах ба шагналын оноо авч БНМАУ-ын байрыг тодорхойлох явдал юм" гэв.  МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн дарга Н.Норолхоо дарга "Нам засгаас өгсөн хайр халамж их хөрөнгө, жишээ нь Олимпийн наадамд ирж очих зардал гээд хоёр бага сургууль байгуулах хэмжээний хөрөнгө гаргаж байгааг бодож түүнд ухамсартайгаар хандах хэрэгтэй…гэж ярив.

1968.IX.16
XIX олимпийн наадамд оролцох Монгол улсын баг, тамирчдыг үдэн мордуулах ёслолын ажиллагаа Буянт-Ухаагийн нисэх буудалд болсон юм. Энэ баярт мөчид МБТСЭ-ийн Төв Зөвлөл, Нийгэмлэгийн дарга нар, хариуцлагатай ажилтан нар болон МХЗЭ-ийн Төв Хорооны дарга Ж.Пүрэвжав тэргүүтэй хүмүүс амжилт хүсч үг хэлэв.…Улаанбаатар-Эрхүү-Москвагийн чиглэлд 7 цаг 30 минут нисч Москвад очлоо.

1968.IX.17
Бид Шереметовогоос Москва-Варшав-Парисын маршрутаар Францын "Аэр Франц"-ын Боинг-474 шинэ онгоцоор 5 цаг 30 минут нисэв... ...Маргааш нь Парис-Монреалийн чиглэлд 7 цаг 30 минут нисэв. Монреаль хотод 5 цаг гаруй хүлээж "Аэр Канад"-ын онгоцонд суун Мехикогийн чиглэлд 8 цаг гаруй нисч ирлээ. Энэ удаад тамирчдынхаа байдлыг ямагт ажиглан шөнө дөлөөр нисэж яваа болохоор унтаж нойр авах бөхчүүдээ олимпод хэрхэн барилдах бол, ямархан амжилт үзүүлж, бидний бэлтгэл сургуулилтын үр дүн хэрхэн үнэлэгдэх бол хэмээн элдвийг эргэцүүлэн бодож явлаа.
Отгонтэнгэрт бэлтгэл хийж байхад манай бөхчүүл нэг л.................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.