Бие холдвол сэтгэл холдоно гэдгийн супер жишээ буюу Уугий

2011/09/17
Share |
Хүмүүс:
Бие холдвол сэтгэл холдоно гэдгийн супер жишээ буюу Уугий

Guys хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал АНУ-ын элчин сайдын яамны хажуугаар өнгөрөх туйлын дургүй гэнэ. Тэрээр СИУС-д суралцаж байхдаа бусад оюутнуудын адил, ТҮЦ-ний юмыг авч зугтаадаг, ангиасаа хуруудаад дийлдхээрээ гарч мөнгө хайдаг, ихэвчлэн бэлэн гоймонгоор хооллож оюутан насыг өнгөрүүлжээ. Үүний хажуугаар Уугий амьдрал зохиож амжсан сүүхээтэй нэгэн аж. Арванайман настайдаа анхны хайртайгаа учирч, жилийн дараа  үрийн зулай үнэрлэсэн тэрээр аавыгаа өөрт нь эргэж ирсэн гэж магнайгаа хагартал  баярлаж байсан гэнэ. Харамсалтай нь Уугий долоон жилийн өмнө эхнэр хүүхдийн хамт АНУ-д амьдрахаар виз мэдүүлэхэд эхнэрийнх нь виз гарч, өөрийнх нь  гаралгүй үлджээ. Ингэж тэднийг хоёр тийш болох эхлэлийг Амеркийн элчин тавьжээ. Уугий араас нь явахаар арав гаран удаа АНУ-ын элчинд виз мэдүүлсэн ч хар тамга даруулсаар цөхрөнгөө барж “Бие холдвол сэтгэл холдоно” гэдгийн супер жишээ  болон хоцорчээ.   

  А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.