6002 бөхийн барилдааны нээлтийн ажиллагааг үзнэ үү

2011/09/17
Share |
Хүмүүс:
 6002 бөхийн барилдааны нээлтийн ажиллагааг үзнэ үү

  Манай улс үндэсний өв соёлоо дэлхий нийтэд танилцуулан Гиннесийн амжилтад хамгийн олон бөх нэгэн зэрэг барилдсан амжилтаар нэрээ бүртгүүлэх ажил амжилттай болж байна. Уг нь “Монгол бөхийн холбоо”-ноос анх 4096 бөх барилдуулахаар бүртгэлийг зарласан ч, сар гаруйн хугацаанд Монгол улсын өнцөг булан бүрээс 6002 бөх цугларчээ. Гиннесийн амжилтад нэрээ мөнхлөн үлдээх энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлж, нээлтийн ажиллагааг эхлүүллээ.  Энэхүү  Монгол Улсынхаа нэрийг дэлхийн хэмжээнд үлдээх арга хэмжээнд Монголын үндэсний бөхийн аварга арслангуудаас гадна төрийн түшээ болсон эрхмүүд, урлаг соёлын ажилтан гээд олны танил олон хүн хүч үзэхээр оролцож байна.

А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.