Реппер Gee фэнүүдээ ”алалцуулах”- аар шийджээ

2011/09/29
Share |
Хүмүүс:
Реппер Gee фэнүүдээ ”алалцуулах”- аар шийджээ

Нэг үеэ бодвол “хип хоп“ гэж нэг их хуйлраад байх нь ховордсон өнөө үед Gee хэмээх ёжтой үгтэй, хүйтэн царайтай залуугийн улаан, ногоон, цагаанаар нь хараал урсгасан дуунуудад дурлах болоод байгаа. Хэдийгээр энэ нь зарим хүмүүсийн эгдүүцлийг төрүүлдэг ч, хатуу ширүүн үгээ хараалаар хачирлан дуулах түүнийг анзаарахгүй өнгөрсөн хүн үгүй. Монгол реппер маань хамгийн сүүлд “Жонон” хамтлаг болоод Баяраа нартай хамтран “Миний нутгийн надад үлдээ” хэмээх дуу дуулсан нь мөн л олон арван залуусын сонсох дуртай дуу хэдийнэ болсон. Дээрх дууны клипийг тэрээр “Жонон” хамтлагтай хамтран гаргасан “Монголз” нэртэй CD-нийхээ нээлт болгон хийжээ. Цаашдаа “Монголз” CD –нд орсон есөн дуу бүгд клиптэй болох гэнэ. Gee болоод “Жонон” хамтлаг хамтарсан гэхээр ямар CD гарсан нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа биз ээ. Хамгийн хачирхалтай нь “Монголз” ердөө л 2000 хувь хэвлэгдсэн аж. 2000 гэдэг бол Gee-гийн үнэнч фэнүүдийн тоотой харьцуулбал дэндүү өчүүхэн тоо. Гэхдээ тэрээр CD-нээсээ ямар нэгэн ашиг харахыг хүсээгүй бөгөөд “10 хүн ч болтугай ямар нэгэн юмыг ойлгож байвал боллоо” хэмээн ярьж байлаа. Ямартай ч түүний фэнүүдийн хувьд "будаан дээрээ" гэдэг шиг СD нь дээрээ “алалцах” л үлдлээ.  

А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.