”L Guards” хамтлагийн дуучин Баясаа: Тайзан дээр ганцаараа гарсан чинь их сандарлаа

2011/09/29
Share |
Хүмүүс:
 	 ”L Guards” хамтлагийн дуучин Баясаа: Тайзан дээр ганцаараа гарсан чинь их сандарлаа

Амьд хөгжим сонирхогч олон залуусын хэдийнэ сонсох дуртай хамтлаг болоод байсан  “L Guards” хамтлаг тарж фэнүүдийхээ сэтгэлийг гонсойлгосон.Гэвч хамтлагийн гишүүн буюу "Universe Best Songs 2009" тэмцээний шилдэг оролцогчдын нэг  Баясаа бууриа сахин, бие даан уран бүтээл хийхээр болсон. Түүнтэй “Их парад 2011”-ийн үеэр уулзаж ярилцлаа.

Баясаа оройн мэнд хүргэе. Сонин сайхан юу байна вэ?  

Баярлалаа. Бие даасан  уран бүтээлүүдээ хийгээд л явж байна даа.

Тайзан дээр хамтлагаараа гарах, ганцаараа гарах хоёрын ялгаа мэдээж их байгаа байх. Өөрийн чинь хувьд ямар мэдрэмж төрж байна вэ?  

Тиймээ, нэлээн их ялгаатай байна. Урд нь дөрвүүлээ гарч дуулдаг байсан болохоор сая ганцаараа мөн  хөгжимгүй гараад дуулсан чинь их сандарлаа.

 Ингэхэд “L Guards” хамтлаг тарсан шалтгааныг янз бүрээр бичиж байна л даа. Энэ талаар Баясаагийн амнаас сонсмоор санагдлаа?

 “L Guards”  хамтлаг хоёр дахь тоглолтынхоо дараа тус тусын амьдралын зам мөрийг хөөсөн. Манай хамтлагийн гитарчин, бөмбөрчин хоёр маань гадаад руу явахаар болсон. Мөн хамтлагийн дуучин Бүдээ Япон руу явах гэж байгаа. Тиймээс би ганцаараа бууриа сахин үлдэж бие даасан  уран бүтээл хийхээр болсон.

Тэдний оронд нөхөж гишүүд аваад хамтлагаар уран бүтээл хийе гэсэн бодол Баясаад байгаагүй юм уу?

Хэрэв дахин хамтлаг байгуулна гэвэл доод тал нь дөрвөн жил шаардлагатай. Тиймээс одоохондоо  тийм бодол байхгүй байгаа.  

Хэзээ нэгэн цагт  “L Guards” нэгдэж уран бүтээл хийх болов уу? гэсэн асуулт фэнүүдийн чинь сэтгэлд байгаа байх?

Энэ талаар яг хэлж мэдэхгүй байна. Үүнийг цаг хугацаа л харуулах байх.  

Баясаа цаашдаа ямар чиглэлээр уран бүтээл хийх вэ?  

Яг тодорхойлоогүй байна. Гэхдээ хип хоп, реги, фанк рок урсгал хосолсон уран бүтээл хийх бодолтой байгаа.

Ойрын хугацаанд хийх гэж байгаа уран бүтээлээс чинь сонирхвол?

  “Ээжийгээ хайрлая” гэсэн дуу хийж байгаа. Манай хамтлагийн дуучин ах, үг аяыг нь зохиосон. Энэ дуугаа  ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан дуулж байгаа юм. Анх хамтлаг байгуулагдаж байх үед бид “Линда линда” дууг монголоор дуулж байсан. Гэхдээ тухайн үед FM-үүдээр цөөхөн яваад дарагдсан. Харин тэр дуугаа дахин шинэчилж бичүүлэх гэж байгаа.

Хамтлагийн дуучин ах гэхээр өөрийн тань төрсөн ах Бүдээ зохиосон байх нь ээ?  

Тиймээ. Бид ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан  “Ээжийгээ хайрлая”  дууг хийж байгаа. Арван сарын эхээр клип нь гарна.

Баясаагийн бие даасан цомог гарах гэж байгаа гэж сонссон. Хэзээ сонсогчдын гар дээр хүрэх вэ?

Цомог маань ирэх оны эхээр гарна. Одоохондоо цомгийн ерөнхий рам нь гарчихсан. Цомог гархаас өмнө гурав ,дөрвөн шинэ уран бүтээл гаргана.

Ингэхэд Баясаа сураад байгаа юу?

Үгүй ээ. Одоохондоо дан уран бүтээлдээ анхаарлаа хандуулаад явж байгаа. Харин эрх жилээс сурах бодол байгаа.  

Ярилцсан. А.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop çàêëàäêà ãåðîèí Сильвия наркотиРº Открыть легал рц Как изготовР¸Ñ‚ÑŒ гашишноРµ масло Мак на садовом участке: посадка, уход и выращивР°Ð½Ð¸Ðµ Соль закладкР¸ в ярославР»Ðµ Купить лицензиР¾Ð½Ð½Ñ‹Ð¹ ключ игры CS:GO Купить закладкР¸ спайс россыпь в ÐšÐ¾Ð¼Ð¼ÑƒÐ½Ð°Ñ €Ðµ ЗакладкР¸ бошки спб ñîëü çàêëàäêàìè òþìåíü ИнтранаР·Ð°Ð»ÑŒÐ½Ð¾ это что ЗакладкР¸ шишки в Старом Крыме Купить закладкР¸ гашиш в ÐÐ¸Ð¶Ð½ÐµÐ²Ð°Ñ €Ñ‚овске Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Горно-ал
IP:185.89.100.195  2018-01-18 08:28:18
jaoiopmser МайрхофРµÐ½ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ бошки Австрия купить ПсиходеР»Ð¸ÐºÐ¸ КондровР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ Бобров купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон, чистота 99% Фото экстази Москва БескуднР¸ÐºÐ¾Ð²ÑÐºÐ¸Ð¹ купить Порох 999 (HQ) Афган ЧкаловсРº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD-25 (HQ) 170мкг Майкоп купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-pvp Короча купить Cocaine MQ Старый Оскол купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ VHQ Cocaine 98% Bolivia АстрахаР½ÑÐºÐ°Ñ область купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Mephedrone (4mmc, мяу) АндреапР¾Ð»ÑŒ купить Гашиш [AB] Красный Кут купить МарихуаР½Ð° [Hillary Clinton Kush] Купить Марки в Чёрмоз Лидо Ди Езоло купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ DMT Купить морфий Томмот Новая Ладога купить LSD Юрьев-По
IP:193.93.192.146  2018-07-29 10:14:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.