Б.Болор сайд мэдэхгүй байв уу, мэдэн будилаад байв уу

2011/09/30
Share |
Хүмүүс:
Б.Болор сайд мэдэхгүй байв уу, мэдэн будилаад байв уу

Англид жил гаруй хоригдсон Б.Хурц нутагтаа “чи­мээ­гүй” ирлээ. Ирэх замдаа Сөүлд хэд хоног сувилуулаад аав, ээждээ ч хэл дуулгалгүй, Улаанбаатарт газардсан түүний талаарх сэдэв одоо хамгийн онц­гойд тооцогдож байна.  Нью-Йоркт НҮБ-ын ху­ралд оролцоод буцаж явахдаа Ин­­чо­­ны нисэх буудлаас түүнтэй дө­рөө нийлж нэг онгоцоор ирсэн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг ч хэв­лэлийнхэн бараг тоосонгүй. Сүү­лийн үед “Хурцчин” хочтой бол­сон, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор хүртэл түүнийг ирэх нь байтугай суллагдсаныг ч мэдээгүй бай­сан гэж байгаа. Бүр өмнөх өдөр нь хэвлэлийнхэнд хандаж “Б.Хурц Гер­манд батлан даалтанд гарсан гэдэг бол шал худлаа цуурхал шүү. Та нар арай бодитой юманд итгэх хэрэгтэй” гэж ирээд л мэдэмхийрээд байсан. Харин Б.Хурц суллагдсан байна гэ­дэг “үнэр авсан” хэвлэлийнхэн ямар азаар тэр үед үүнийг олж мэ­дээд олон түмэнд мэдээлсэн юм. Тэгээгүй бол Б.Хурцыг ингээд сэм­хэн ирчихсэн байхад л Б.Болор сайд “Германы шүүхийнхэнтэй ярьж бай­гаа, тайван амгалан бай” хэмээн худ­лаа ярьж, цаашлаад иргэний хөдөлгөөнийхөн өнөө, мар­гаашгүй Германы Элчин сайдын яамыг “дэлбэлж” шившиг болохгүй юу.Тэгэхээр “Хурцчин”-г хулхидсан том толгойтыг олох томоохон ажиллагаа удахгүй энэ хүрээнд өр­нөх байх. Хамгийн инээдтэй нь Гадаад харилцааны яамныхнаас ч ша­ламгай ажилласан хэвлэлийнхэнд талархахын оронд Б.Хурцыг ирсний дараа онгоцны буудлаас түүнийг “бултуулах” ажлыг тэр л гардан зо­хион байгуулчих шиг болсон. Өөрөө түрүүлж гарч ирэн сэтгүүлчдийг цуглуулж 10 орчим минут “ Би сайн мэдэхгүй байна.”,”Одоо хэлэхэд эрт байна.”,”Би яаж мэдэх вэ” гэсэн баахан эргэлзээтэй юм ярингуутаа яваад өгсөн. Энэ хооронд Б.Хурц ганц ч кадр зурагчдад “алдалгүй” хам­гаалагчаар хашуулсан олон ма­ши­ны аль нэгэнд нь суугаад яваад өгч байгаа юм. Ийм төлөвлөгөө зохиогоод гарч ирснийг хэвлэлийнхэн яаж мэдэх билээ. Магадгүй өмнөх өдөр нь хэвлэлийнхэнд худлаа ярьсандаа, бас өөрийнх нь хариуцсан ажлын нэг хэсэг болоод байсан Б.Хурцыг ирэхийг мэдээгүй байсандаа л Б.Болор сайд тун их бантсан биз ээ.     

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Veszfjbp proxy, http://www.inko-balt.com/redir ect.php?url=http%3a%2f%2fopenc u.com%2fprofiles%2fblogs%2ftam il-rockers-telugu-movies-2018- download tamil_rockers_telugu_movies_20 18_download, http://www.puskaradio.com/redi rect.php?url=http%3a%2f%2fopen cu.com%2fprofiles%2fblogs%2fpr ada-song-download-pagalworld-3 20kbps-1 prada_song_download_pagalworld _320kbps, https://www.goswm.com/redirect .php?url=http%3a%2f%2fopencu.c om%2fprofiles%2fblog%2fnew%23 ibps_po_notification_2018_pdf_ download, http://www.ark-web.jp/sandbox/ wiki/redirect.php?url=http%3a% 2f%2fopencu.com%2fprofiles%2fb logs%2fscaricare-musica-da-spo tify-gratis scaricare_musica_da_spotify_gr atis, http://opencu.com/profiles/blo gs/download-pok-mon-fire-red-1 download_pokémon_fire_red, http://www.sermemole.com/publi c/serbook/redirect.php?url=htt p%3a%2f%2fopencu.com%2fprofile s%2fblogs%2ffree-instagram-fol lowers-no-survey-or-download-w ebsite-1 free_instagram_followers_no_su rvey_or_download_website, http://opencu.com/profiles/blo gs/fortnite-apk fortnite_تحميل_لعبة_
IP:37.9.47.148  2018-11-25 12:52:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.