Сүлдийн ”Хос зүрх”

2011/09/30
Share |
Хүмүүс:
Сүлдийн ”Хос зүрх”

Жүжигчид дууны урлагт хүч үзэх болсоор багагүй хугацааг үдэж байна. Мэдээж “бусдын ертөнцөд” дур мэдэн орж ирсэнийх дуулах тал дээр харин ч нэрээ хамгаалаад гарах нь олон. Тухайлбал жүжигчин Нармандах, Баясгалан, Эрдэнэбаяр/Дэндэв/, драмын дөрөв гэх мэт энэ цуваа цааш үргэлжлэнэ.   Харин тэндий сүүлийг “Тусгай салаа” киноны Сүлд мушгиж байна. Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг  “Хос зүрх” хэмээх дууныхаа клипийг гаргаад байгаа аж. Тэрээр өмнө нь дуулах авьяасаа ил гаргалгүй,  жүжигчнээрээ ажиллахыг чухалчилдаг байжээ. Гэвч найзууд нь ятгасанаар сүүлийн үед ФМ-ийн захиалгад дээгүүр давхиж байгаа дээрх дууг дуулсан байна. Түүний шинэ уран бүтээл болох “Хос зүрх” дууны үгийг Д.Үүрийнцолмон, аяыг А.Аранзай бичжээ. Харин клипийг “Sphinx” студийн уран бүтээлчид хийсэн байна. Жүжигчин А.Алтанхуягийн хувьд одоогоор “Great paragon pictures”-д ажиллаж байгаа юм.

А.Сарнай.Factnews.mn

 

Түүний шинэ уран бүтээл болох “Хос зүрх” дууны клипийг ЭНД ДАРЖ  үзнэ үү. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.