Гадаа сэрүүхэн ч, их хотын залуусын зүрх халуухан байлаа

2011/09/30
Share |
Хүмүүс:
Гадаа сэрүүхэн ч, их хотын залуусын зүрх халуухан байлаа

Өчигдөр үдэш их хотын доргио залуус жанжин Сүхбаатарын талбайд цуглан “Үндэсний мэдээ” өдөр тутмын шинэ сонины нээлт, Монголын хамгийн анхны чөлөөт мэдээллийн “Factnews.mnсайтын гурван жилийн ойн баярын супер шоунд оролцлоо. Хэдийгээр өнөөдөр Монголд олон чөлөөт мэдээллийн сайт үйл ажиллагаа явуулж байгаа ч тэдгээрийн анхдагч болох Factnews.mn өөрийн үнэнч уншигчдын хүрээг бий болгож чадсан. Тиймдээ ч уншигчидтайгаа төрсөн өдрийн баяраа хуваалцсан юм.  Гадаа харуй бүрий болсон ч үзэгчид улам л нэмэгдсээр... Талбайд цугласан олон “эхлээрэй, эхлээрэй” хэмээн уухайлж байхад тайзны ард рок попынхон хэн, хэзээ гарахаа зохион байгуулагчаас лавлаж зогсов. Ингээд шоуны салхийг  амьд хөгжмийн “Fire”  хамтлаг хагалж,  “Сүнс”, “Ice Top” "Нюанс" ,"Мотив", “Flash хамтлагийн Бэбэ,  “Хар тас”,Sync” “Нэгэн зүгт”, бүжгийн B&B”, “ONYX” хамтлагууд, дуучин Нара, Ану, альтернатив дуучин Отгоо  болон охидын шүтээн болоод байгаа Outlaw, “Crush bash” зэрэг хамтлагууд  ирж ая дуугаа өргөсөн. Тэд жанжин Сүхийн талбайг жинхэнэ утгаар нь  доргиож , үзэгчид ч  халуун дулаанаар хүлээн авч байлаа. Ялангуяа энэ жил 20 жилийнхээ ойг хийж байгаа “Сүнс” хамтлаг хуучны сайхан дуунуудаа дуулж, бүжиглэн фэнүүдийнхээ сэтгэлийг эрхгүй хөдөлгөсөн. Мөн бөө мөргөлийн хувцастай тайзыг эзэгнэгчид бол “Хар тас” хамтлагийнхан. Тэд мөн л гайхалтай байлаа.  Чимэг ихтэй оройн бас нэгэн чимгээр жүжигчин Алтаншагайг нэрлэж болох юм. Анхны үрээ өлгийдөөд удаагүй байгаа  авьяаслаг жүжигчин залуу  тоглолтыг хөтөлж хурсан олныг тоглолтын турш хөгжөөхөө мартсангүй. Харин доргио шоуг хаах хүндхэн бөгөөд хүндтэй үүрэг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахад оноогдсон. Түүний тайзнаа гарах ээлж ирлээ. Тэрээр  хас тэмдэг  барьсан хоёр залуу дагуулсаар тайзнаа гарч  өөрийн брэнд дуу болох “Би монгол хүн” дуугаа уртын дуучин Отгонжаргалтай хамт  дууллаа. Тайзыг бараг л нураах шахсан Амрааг  жинхэнэ “супер од” гэдгийг Монгол хүн гэдгээрээ бахархаж, омогшсон фэнүүдийнх нь уухай батлаад өгөв. Тайзнаа гарсан хамтлаг, дуучид дор хаяж, хоёроос гурван дуу дуулсан болохоор  тоглолт бараг дөрвөн цаг үргэлжилсэн юм. Гэхдээ хэн ч уйдаагүй гэдэгт итгэлтэй байна. Орой салхитай, сэрүүхэн байсан ч тайзны ард ч тэр, талбайд байгаа үзэгчид ч тэр хэн хэнийх нь сэтгэл хөөргөн дэврүү, халуухан уур амьсгалтай байлаа. Харин “Иргэн бүр сэтгүүлч байя, Монголын төлөө бичнэ” уриатай “Үндэсний мэдээ” өдөр тутмын шинэ сонин болоод Factnews.mn  интернэт мэдээллийн чөлөөт вэб хуудас удахгүй уншигч та бүхэнтэйгээ шинэ өнгө төрхөөр уулзах болно.

А.Сарнай.Factnews.mn
















Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва СтрогинР¾ купить Mephedrone (4mmc, мяу) Пугачёв купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ КристалР»Ñ‹ мёда ÐŸÐ¾ÑˆÐµÑ…Ð¾Ð½Ñ ŒÐµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ DMT Няндома купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин ОПТ ЦикломеР´ или циклоптР¸Ðº что лучше Nvspc вход Льгов купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [Cristalius 2.0] ЖелезноР²Ð¾Ð´ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills - GREEN Хургада купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ VHQ GanBang Cocaine 98% Peru Вятские Поляны купить MDPV Тогучин купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills - RED Тара купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Альфа ПолярныРµ Зори купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [Кристал
IP:185.252.187.133  2018-07-28 04:06:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.