Адуун чулууны уурхайгаа алдсан Ц.Шинэбаяр Монгол туургатнуудаас хандив цугуулж эхлэв

2011/10/03
Share |
Хүмүүс:
Адуун чулууны уурхайгаа алдсан Ц.Шинэбаяр Монгол туургатнуудаас хандив цугуулж эхлэв

Ц.Шинэбаяр гэгч босоо ороолон гарч ирж,  МАН-ынхныг бүү хэл АН-ын томчуудыг хүртэл айлгасаар нэлээд хугацаа өнгөрлөө. Нэрээ сольж МАН болсон хуучин МАХН-аас 2008 оны сонгуулиар УИХ-д сонгогдсон гишүүдийг мань хүн аль нэг намын төлөөлөлгүй, бие даагчид хэмээн зарласан нь хамтарсан Засгийн газрынханыг ч эвгүйтүүлсэн юм.  Ингээд “ах нам”-уудаас Ц.Шинэбаярыг намнах их аян өрнөв. Ардын намынхан юун түрүүнд түүний хувийн өмч рүү дайралт хийлээ. Ц.Шинэбаяр төрөлх нутаг Дорнод аймагтаа дээгүүрт тооцоогдох бизнесмен байв. Зүүн гурван аймгийг нүүрсээр өлхөн хангах Адуун чулууны уурхай үндсэндээ мань эрийн мэдэлд байв. Тэрбээр 1990-ээд оны сүүлчээр уг уурхайг тухайн үеийн ханшаар 800 сая төгрөгөөр хувьчилж авчээ. Ингэхдээ барьцаагаар хувьцааны гуравны нэгийг авсан гэдэг. Жаахан аз дутаж хувьцааны дийлэнхийг IV цахилгаан станцын дарга байсан Шарав гэгч хүнд алдаж орхиж. Гэхдээ хувьцааны гуравны нэг гэдэг бол Ц.Шинэбаярт чамлагдахаар хөрөнгө биш байлаа. Эндээс олсон мөнгөөрөө бусад аж ахуйгаа тэтгэх боломжтой байв. Дорнод аймгийн Хэрлэн зочид буудал бас түүний гарт ороод иржээ. Гэтэл Ц.Шинэбаярыг МАН-аас өрх тусгаарлан МАХН-ыг шинээр байгуулж, улмаар Н.Энхбаярыг замын дунд хаяж, дахиад Хамуг Монголын хөдөлмөрийн нам байгуулан МАНАН-тай нэгийгээ үзэж нэхийгээ хуулалцаж эхлэхдээ Адуун чулууны уурхайгаа алдахад хүрчээ. Монголын улс төр угаасаа бохир, аймшигтай “тоглоом” болохыг тэр энэ үед яс махандаа тултал ойлгов бололтой. Нэг л өдөр өнөөх хуучин Ху намын угшилтай Шарав нь уурхайн хувьцаагаа худалдах болсон байв. МАН-ынхан нь хор найруулж сураагүй биш. Түүний бүх хувьцааг өөрийн намын хамгийн сайн хандивлагч, Монголдоо  дээгүүрт орж яваа МАК-ын Нямтайширтай сэмхэн тохиролцоод авчихжээ.  МАК-ынхан бүх арилжааг хуулийн дагуу хийсэн байна. Хөөрхий муу Ц.Шинэбаяр ийнхүү саалийн том үнээгээ үнэгүйдүүлэхэд  хүрэв. Адуун чулууны уурхайн хяналтын багц одоо МАН-ын дарга нарын хяналтанд бүрэн оржээ. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг жамтай хойно доо. Ингээд Ц.Шинэбаярын хувьд шударга үнэний төлөө тууштай тэмцэгчийн дүр эсгэн МАН-ын лидерүүд рүү дайраад байхаас өөр гарц үлдсэнгүй. Хамуг Монголын хөдөлмөрийн нам гэгч нь нэг ч Монгол хүнийг анхаарлынхаа гадна үлдээхгүй гэж байгаа. Зүүний чиглэлийн үзэл баримтлалтай нам юм гэнэ. Үүгээрээ МАН-аас нэг их ялгаагүй. МАХН-аас ч бас ялгарах зүйлээр бага. Гэхдээ нэг том ялгаа нь гэвэл Ц.Шинэбаярын С.Молор-Эрдэнэтэй хамтарч байгуулсан тус нам нь зөвхөн дан ганц Монголдоо төдийгүй Халимаг,  Өвөрмонгол, Буриад зэрэг монгол угсаатны улс орнуудад үзэл сурталаа түгээх бололтой. Өөрөөр хэлбэл тэдгээрээс хандив цуглуулж, ирэх сонгуульд оролцох юм байна. Ингэх нь Адууны чулууны уурхайг саахаас хамаагүй илүү ашигтай болж таарч байх шиг ээ. 

Я.Ымербек.Factnews.mn   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ýêñòàçè êóïèòü ïåðìü Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚а в Якутске купить Шмаль Мглин мука кристалР»Ñ‹ Купить закладкР¸ шишки в Ð‘Ð¸Ñ€ÑŽÑÐ¸Ð½Ñ ÐºÐµ купить Говно ОтрадныР¹ купить Марка Новая Ладога спиды рецепт Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Белебее çàêëàäêè ñîëè â ïîäúåçäàõ купить Мет Уфа что будет если Ð²Ñ‹ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚Ñ Œ чай купить Гердос ЗеленогР¾Ñ€ÑÐº Купить Шишки ак47 в СеверодР²Ð¸Ð½ÑÐº телеграР¼Ð¼Ð° закладкР¸ наркотиРºÐ¸ спиды конопля купить семяныч закладчР¸ÐºÐ¸ на ромашку соль çàêëàäêè õàáàðîâñê ñïàéñ нейролеР¿Ñ‚Ð¸ÐºÐ¸ список Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚ов для детей ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР° москва асаб Чаще амфетамР¸Ð½ магазин соли амфетамР¸Ð½ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ гашиш фенфлурР°Ð¼Ð¸Ð½ Ð¸Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ по применеР½Ð¸ÑŽ Купить героин в НовоузеР½ÑÐº 05 ск наркотиРº Марки в Тюмени ýêñòàçè êóïèòü â íèæíåì амфетамР¸Ð½ по закладкР¸ Ð·Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ как долго Ð²Ñ‹Ð²Ð¾Ð´ÑÑ‚Ñ Ñ из организР¼Ð° наркотиРºÐ¸ купить Винт ПолярныРµ Зори купить Гаштет Самара Купить АмфетамР¸Ð½ в Гусь-Хру
IP:141.101.132.51  2017-12-27 16:37:29
Shinee Dornodiin teneg
IP:122.201.31.16  2018-05-31 09:53:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.