”Crush bash” хамтлаг: Хар РR бидэнд сайнаар нөлөөлж байгаа

2011/10/03
Share |
Хүмүүс:
”Crush bash” хамтлаг: Хар РR бидэнд сайнаар нөлөөлж байгаа


“Crush bash” , “Missed call” , “Зул сар” , “5 in 1” зэрэг олон сайхан хит дууны эзэд “ Crush bash” хамтлагийг Factnews.mn сайт энэ удаагийнхаа  зочноор урилаа. Байгуулагдаад хоёрхон жил болж байгаа ч олон зуун залуусын сонсох дуртай хамтлаг хэдийнэ болсоныг тэдний орлцож буй шоу, тоглолт бүр баталж байдаг. Мөн “Crush bash”  хамтлагийн фэнүүдийн дийлэнх хувийг охид эзэлдэг гэдэг ч маргах зүйлгүй үнэн. Ингээд Factnews.mn болоод “Crush bash” нүүр тулан хамтлагийн уран бүтээл хийгээд хайр дурлал, охидын тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

 Сайн байцгаана уу? Сонин сайхан юу байна вэ?


-       Сайн байна уу? Юуны өмнө нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. “Crush bash” хамтлаг ойрын үед цомгийн ажилдаа шургуу орчихоод явж байна .Тун удахгүй үзэгчиддээ бэлэг барихаар  “Bounce “ хэмээх цоо шинэ өвөрмөц клиптэй дуугаа хүргэх гэж байна . Ойрд хөдөө орон нутгаар тоглолт захиалга ихтэй байгаа.  Мөн  CD бичлэгийн ажилдаа Даашка багшийнхаа  “ Dashka ” студи дээр орчихсон байна. Хажуугаар нь хичээлдээ яваад л...

Аль сургуульд, ямар ямар чиглэлээр сурдаг вэ?

-       Бид бүгд Улаанбаатар дээд сургуулийн оюутнууд. Хэлний чиглэлээр сурдаг.

Хамтлагтаа  “тэслэх, доргиох “ гэж нэр хайрласных өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  ямар ямар тэсрэлтүүдийг хийсэн бэ?

-       Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд таны мэдэхээр бид багагүй зүйлийг хийж амжууллаа. Дөрвөн цогц уран бүтээл үзэгчдэд хүргэж нэрнийхээ утга санааг зөвөөр таниулж чадсан боловуу . Crush bash , Missed call , Зул сар , 5 in 1 зэрэг дуунуудаа клипжүүлж хүргэлээ . Ер нь бүхий л гаргасан уран бүтээлүүдийг аль болох дүрсжүүлж  хүргэж байна .

Стиль, имижийн талаар ярья. Та нарыг Япон ,Солонгосын хамтлаг дуучдыг дуурайгаад байна гэж ярьдаг юм билээ?

-       Тэднээс үлгэр жишээ авдаг. Гэхдээ яг дуурайсан гэж ойлгож болохгүй ээ.  Бид нарыг хар л даа.  Бүгдээрээ л Монгол хүүхдүүд байгаа биз дээ. Бидний хийсэн уран бүтээл Солонгос тал руугаа харагдаж байж магадгүй.  Бид нар дуундаа  солонгос, япон  үг хэллэг оруулаагүй. Монгол ая зохиогч нараас аяаа авч , үгээ ZZ,  NC ах нараас авч, хамтран ажиллаж байна. Мөн Монголоор дуулж байна. Яагаад тэгж ярьдагийг нь ойлгохгүй юм. Ер нь бол дуурайхаасаа илүү тэднийг харж үлгэр дуурайлал авдаг шүү дээ.

 Танай “ 5 in 1” дууг солонгосын хамтлагийг яг дуурайгаад зогсохгүй клипийг нь хүртэл дуурайсан гээд “youtube”-д зэргэцүүлээд тавьчихсан байсан? 

 

Одоо ер нь Монголын “Crush bash” гэдэг хамтлагийг олж харах цаг нь болсон. Үүнийг ч бид хүсч байна. Биднийг  цагаан хувцас өмсөөд клип хийлгэсэн бол солонгосын бас цагаан хувцас өмссөн хамтлагийн клипийг зэрэгцүүлж тавиад тавьчихдаг нь утгагүй. Клипийг нь үзвэл шаал өөр л дөө. Бүх зүйл нь өөр байгаа. Гэхдээ яахав тэр хар РR бидэнд сайнаар нөлөөлж байгаа.

Яг яаж? Тэгэхээр “Crush bash” хамтлаг сайн ч бай,  муу ч бай хэвлэлээр бичүүлэхийг хүсч байна гэсэн үг үү?

 

 

 Яг тэгж ойлгож болохгүй л дээ. Ер нь яахав олонд танигдахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Гол нь хүмүүсээс шүүмж, зэмлэл  сонсож сурч байна гэдэг нь л чухал. 

Зэмлэл гэснээс та нар хэр гомдомхой вэ? Хүн л юм хойно хоорондоо муудах, гомдож туних зүйл  байдаг л байх даа?

-       Ганц нэг нь цаг барихгүй байгаагаас болоод бага зэрэг зөрчил гардаг байсан. Эхэндээ багшаас зэмлэлийн үг сонсдог байсан. Тухайн үед бидний төлөө хэлж байгааг нь гүйцэд ойлгохгүй шантардаг байлаа. Харин одоо бол өөр шүү.

 Ингэхэд Мөнгөнсүх багшийг зурагтаар харахад их уян зөөлөн хүн шиг харагддаг. Амьдрал дээр хэр хатуу хүн бэ?

 

 

-       Ажил явагдаж байгаа үед хэрэгтэй бүх шаардлагыг тавьдаг. Загнахдаа ч загнадаг гэсэн үг. Гэхдээ мэдээж зааж зөвлөх, биднийг хайрлах нь түүнээсээ хэд дахин илүү. Энгийн үед бид яг л найзууд шиг байдаг.

Ер нь сонсоод байхад танайхан олон охидын шүтээн болсон хамтлаг бололтой. Энд тэнд охид та нарын тухай их ярьдаг юм билээ. Тэдгээр охид одоо  найз охидтой эсэхийг чинь сонирхоод сууж байгаа байх?

-       Одоохондоо бүгдээрээ найз охидгүй.  Ер нь найзладаг охидууд бол байгаа. Гэхдээ хамт кино үзэх ч юмуу. Найзууд ямар байдаг билээ, тийм л хүрээнд. Энэ нь нэг талаараа хамтлагийн менежменттэй холбоотой.  

Тэгэхээр хайртай охид бол байдаг байх нь ээ? 

-       Үгүй, үгүй одоохондоо байхгүй.

 Ер нь  хэн нэгэн охинд үнэн сэтгэлээсээ хайртай болчихвол энэ дүрмээ зөрчих болов уу?

 

 

-        Магадгүй хайртай болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнд багш маань дүрэм зохиогоод байгаа юм биш. Гол нь бид нарыг хамтлагтаа үнэнч илүү их цаг зав зарцуулж , амьдралынхаа нэг хэсгийг гэж улам илүү ойлгуулах гэсэн бид нарын төлөөх сэтгэл байх Та нарт ямар охидууд таалагддаг вэ? 

-       Яг ийм тийм гээд тодорхойлох юм байхгүй. Тухайн үеийнхээ байдлаас л болдог. Ер нь ухаалаг охид таалагддаг. 

     Хамтлагийн хамгийн дурламтгай нь хэн бэ?  

-       Манай ганц дурламтгай нь Золоо. Тэгээд тэр нь ерөөсөө бүтэхгүй. Ямар сайндаа Найрамдалын хайрын “Амурт” мөргүүлхэв дээ. /Инээв/

 

Танай хамтлагийн уран бүтээлд хайрын тухай дуу олон байдаг. Ер нь дуунд гардаг утга санаа та бүхний үзэл бодол тусгагдсан байх нь хэр олон вэ?  

-       Ер нь их шүү . Яагаад гэхээр бид нарын уран бүтээлчдээс захиалан авч байгаа дуунууд маань цаанаа бид нарын үзэл бодол шингэсэн, бид нарын амьдралд илүү ойрхон байдгаараа давуу талтай боловуу .

 

Crush bash” хамтлагийн хүрэх дээд оргил хаана байх вэ? Энэ тал дээр юу бодож төлөвлөж байгаа вэ?   

-       Дээд оргил гэж энэ хорвоод байдаг юм уу ?  үгүй байх . Хүн болгон зорьсон зорилгодоо хүрэхийн тулд өмнөө зорилтоо хэрэгжүүлж төлөвлөсөн ажлынхаа дагуу бүхий л ажлаа гүйцэтгэдэг шүү дээ . Түүнтэй адил манай хамтлаг өмнөө хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд томоохон зорилгуудыг өмнөө тавьсан байгаа . Түүндээ хүрснийхээ дараа магадгүй бид өндөрлөг гэж ярихаасаа илүү бид нар өшөө олон зүйл хийх хэрэгтэй юм байна гэдгээ харин ч эсрэгээрээ ойлгох болов уу . 

Ингэхэд хүмүүс хамгийн анх өөрсдийгөө зурагтаар харах их дурсамжтай хэрнээ аймаар гэж ярьдаг юм билээ?

 

 

 

-       Тийм шүү. Бид анхны дуу болох “Crush bash” дууныхаа клипийг үзчихээд  өөрсдийгөө шоолоод хөгжилтэй байсан.  Их сонин байдаг юм билээ.

Спонсорын тухайд  ?

-       Бид одоогоор уран бүтээлээ бор зүрхээрээ л явуулж байгаа. Ер уран бүтээл, клип гээд бүх юмаа л өөрсдөө хийж байна. Хамтарч ажиллах санал хэзээ ч мэдээж бэлэн байгаа .

Урлагт хайртай, урлагийг  дэмждэг тэгээд бас мөнгөтэй ах, эгч нар “Welcome to Crush bash” гэсэн үг үү?


-       -Тийм  ээ. /Инээв/

Уран бүтээл хийхийн сайхан нь юу юм бэ?

Хийсэн юмаараа бахархах нь үнэхээр сайхан. Тайзан дээр гараад олон мянган хүний өмнө дуулаад, алга ташилтыг сонсоод кайф авч байна. Дээрээс нь бид нар хүсч байгаа зүйлээ хийж байгаа нь үнэхээр сайхан. Харин олны дунд биеэ зөв авч явах чухал . Гэхдээ муухай гэхээсээ сайхан зүйл нь их . 

Одоо монголын урлагийн ертөнцөд маш олон хамтлаг төрж байна. Танай хамтлаг  тэднээс яг юу юугаараа ялгарна гэж боддог вэ?

-       Бид нар ямар ч хувцас өмсөх чадвартай. Энэ нь өргөн өмд эсвэл нарийхан өмд өмсдөг ч юмуу тэрүүгээр ялгарч болно. Уран бүтээлийн тал дээр бид нар яалт ч үгүй диско, доргио маягийн дуунууд гаргаж байгаа . Гэхдээ энэ тэрнээс өөр гэж ярихаасаа илүү бид бүхэн дотоод сэтгээрээ хүнд дуугаа хүргэж чадах юмсан гэж үргэлж бодож явна даа.

Billy-гийн үсний талаар яръя гэж бодож байна?

 

    Би реги үсээ залгуулж байсан. Ер нь арчилгаа ихтэй. Усанд ороход, унтахад их хэцүү байсан. Бидний стилийг “Iconic”  салон Батнаа, Мөөгий ах нар тодорхойлж байгаа. Сүүлийн Bounce дууны клипэн дээр  хамтран ажилласан.

Та нар хувцсаа хаанаас авдаг вэ?

-       Солонгосоос, Монголоос гээд ер нь таалагдсан хувцсаа энд тэндээс л авдаг.

Ярилцлагын төгсгөлд та нарын яриаг цаг гарган уншсан хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-       Хоромхон зуур ч гэсэн манай хамтлагтай цуг байсан нийт уншигчиддаа баярлалаа . Анхны цомог маань тун удахгүй гарах гэж байна . Тэр үед эргээд уулзахын ерөөлийг дэвшүүлье . Танай хамт олонд өндөр амжилт хүсье.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай. 

 Ярилцсан: А.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêè ñîëü â ÷åëÿáèíñêå ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ спиды соль продажа закладкР¸ купить Витамин Чита Спайс россыпь в Киржаче магазин Ð°Ð²Ñ‚Ð¾Ð·Ð°Ð¿Ñ ‡Ð°ÑÑ‚ей в новосибР¸Ñ€ÑÐºÐµ самурай антаксоР½ отзывы 5 фактов о людях, впавших в кому шифроваР½Ð¸Ðµ otr çàêëàäêè ñïá ñîëè купить Гречка Якутск введите город что такое закладкР¸ телеграР¼Ð¼ swimpool в обход блокироР²ÐºÐ¸ купить МЕФ ÐšÐ¾Ð½ÑÑ‚Ð°Ð½Ñ ‚иновск соль таганроР³ закладкР¸ как Ð·Ð°Ñ€ÐµÐ³Ð¸ÑÑ ‚рироват ь номер 8800 миксы купить казань çàêëàäêè ñïàéñà âîëãîãðàäå Ð»Ð°Ð½Ð³ÐµÐ¿Ð°Ñ  москва купить Герик ÐšÑƒÑ€Ñ‚Ð°Ð¼Ñ‹Ñ ˆ Sintez — SpeccyWiki ЗакладкР¸ россыпь в НерчинсРºÐµ закладкР¸ питер героин купить соли в спбе купить LSD ÐžÐ»ÐµÐ½ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº героин по закладкРµ çàêëàäêè ìàðê что такое кратом закладкР¸ с спайс Гашиш в КамышинРµ цикломеР´ пку соли закладкР°Ð¼Ð¸ в воронежРµ купить дживиаш стихи лехи никоновР° купить марихуаР½Ñƒ Буй
IP:188.72.126.168  2018-01-05 12:29:22
rekoloas TMA — ВикипедР¸Ñ ЗакладкР¸ экстази в Шацке стаф в НовосилРµ Купить закладкР¸ спайс россыпь в Зубцове Nomer org обход блокироР²ÐºÐ¸ купить крисы ЦимлянсРº Ишим купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine Premium HQ - печать Dolphin ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Бирюче Купить закладкР¸ LSD в РадужноР¼ ЗакладкР¸ методон в Чехов-3 ТрамадоР» в Чегеме закладкР¸ скоростРµÐ¹ Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок ЛаборатР¾Ñ€Ð¸Ñ KDL в Перми Купить JWH Кашин купить ЛСД Волхов Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амина купить BARCELONA Аркадак Купить НаркотиРºÐ¸ в Ð‘ÐµÐ»Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ ÐºÐµ Зеркало rusdosug МоршансРº купить Mephedrone: КристалР»Ñ‹ VHQ купить LSD Мураши Ð”ÐµÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº купить VHQ Cocaine 98% Colombia y89 biz НовочебР¾ÐºÑÐ°Ñ€ÑÐº купить Метадон, чистота 99% Бошки в Тосно НазаровР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Afgan Kush ЗакладкР¸ бошки в Вязники Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СестрорРµÑ†ÐºÐµ Орлов купить АмфетамР¸Ð½ Сульфат белый Мытищи купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ эйфоретР¸Ðº MDMA купить MDMA ЖердевкР° БутурлиР½Ð¾Ð²ÐºÐ° купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ в мелких камнях/м
IP:95.181.176.141  2018-07-20 01:09:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.