Бүтэн жил яс гүрийж, цагаан захтнуудыг илчлээгүй Б.Хурц Ардын баатар болох гэнэ үү

2011/10/03
Share |
Хүмүүс:
	 Бүтэн жил яс гүрийж, цагаан захтнуудыг илчлээгүй Б.Хурц Ардын баатар болох гэнэ үү

         Өнгөрсөн долоо хоногт  Монгол Улсын үндэсний аюулгүй  байдлын ажлын албаны дарга Б.Хурц эх орондоо ирсэн нь онцлох үйл явдалуудын нэг байлаа.  Англид арван сар хоригдож хэд хэдэн удаагийн шүүх хурлаар орсон Б.Хурцыг Английн шүүх Германы талд шилжүүлэхээр эцсийн шийдвэр гаргасан.  Ингээд Германы тал Б.Хурцыг хөөгөөд гаргасанд бүтэн нойртой хонож чадахгүй явсан хэдэн цагаан захтнуудад ёстой нэг “азны кола” болов.  Хулгайлагч Б.Хурцыг монголд ирэхэд багахан орны ерөнхийлөгч ирэхээс наагуур хүлээж авсан олон түмэн бухимдаж  сууна. Саяхан цагаан ордноор Б.Хурцыг шагнах тухай асуудал яригдаж эхэлсэн юм байх. Энэ яриаг Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга Д.Баттулга гаргасан гэнэ. Хүний “наймаачин” Б.Хурцад эх орныхоо нэрийн өмнөөс эрэлхэг зоригтой хоригдож, ам алдаагүйн төлөө Ардын баатар цол олгуулна  хэмээн хэдэн ширхэг цаас барин цохиж явсан аж. “Энэ ч арай дэндэнэ”  хэмээн зарим нь ЕТГ-ын дарга Д.Баттулгыг загнахад тэрээр огт тоосон шинжгүй ”Яс цоожинд бүтэн жил сууна гэдэг хэр баргийн хүүхдийн даваад гардаг хэрэг биш “ гэж шорон зангаа гаргасан байна. Б.Хурц үнэхээр ардын баатар мөн гэж үү?

А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.