”Sweetymotion” хамтлагийн дуучин Болороо хар, шар хүү охин хоёртой болоод амжжээ

2011/10/03
Share |
Хүмүүс:
	 ”Sweetymotion” хамтлагийн дуучин Болороо хар, шар хүү охин хоёртой болоод амжжээ

Долоон жилийн тэртээ эх орныхоо нэрийг гадаадын урлагийн тавцанд гаргахаар  сэтгэл шулуудан Америк улсыг зорисон  “Sweetymotion”  хамтлагийнхан өнгөрсөн жилийн зургадугаар сард эх орондоо ирж  “Number One” нэртэй тоглолтоо тавичихаад буцсан. Харин дөрвүүлээ буцсан тэд саяхан эх орондоо тавуулаа хөл тавьлаа. Энд яригдаж буй хамтлагийн тав дахь гишүүн бол Сарнай, Чинбаа нарын охин Ч.Мишээл. Мэдээж нас бие чацуу гурван бүсгүйн нэг нь хүүхэд  төрүүлсэн болохоор бусад гишүүд хэзээ гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох бол гэсэн асуулт фэнүүдийнх нь бодлоос төрөн гарч байгаа юм. Сүдэрээгийн хувьд одоохондоо чухалчилж бодохгүй байгаа бол Болороо аль хэдийнэ хар, шар хүү охин хоёртой болоод амжжээ. Гэхдээ тэр нь дэлхийн хамгийн жижиг үүлдрийн хоёр нохойгоо хэлж байгаа аж.   Амьд амьтан л юм хойно түүнийг их дасгаж байгаа гэнэ.

А.Сарнай.Factnews.mn


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.