УИХ-ын гишүүн З.Алтай ганцаардахгүй

2011/10/11
Share |
Хүмүүс:
	 УИХ-ын гишүүн З.Алтай ганцаардахгүй

 УИХ-ын ганц бие даагч З.Алтай гишүүн нам ч үгүй бүлэг ч үгүй нэгэн болохоор чуулганы танхимд хэлсэн үг нь төдий л үнэ хүрдэггүй. Намтай бүлэгтэй нэг нь хэлээд ч нэмэргүй, илжигний чихэнд алт ч хийсэн ч сэгсэрнэ, ус  хийсэн ч сэгсэрнэ гээд дуугаа хурааж амаа хамхих болсон бол эрхэм гишүүн З.Алтай ёстой гандан буурахгүй үзсээр байгаа. Сонгуулийн хууль нь дээр намууд пропорцианаль, мажоратор хэмээн талцан муудалдаж гишүүд дор дороо өөрийн намын эрх ашигт захирагдан дуугаа хураачихаад байгаа билээ.  Улс төрчдийн том жижиг амбицад хөтлөгдөн сонгуулийн хууль гацаанд орчихоод байхад парламентад шинэ залуу "жүжигчид"-ийг оруулж, үзэгчдэд сонирхолтой ший янгуу үзүүлэхийн тулд шинэ маягаар сонгуульдахыг уриалж байна. Түүнийхээр бол бүх нэр дэвшигчийг дээрээс нь  доош нь болтол жагсааж байгаад сонголт хийлгэж рейтингээр нь жагсааж УИХ-д оруулж ирэх хэрэгтэй гэнэ. Тэгвэл жинхэнэ шударга сонгууль болохыг З.Алтай гишүүн уриалж УИХ-ын гишүүдийг уяртал ярьж байгаа юм. Угаас сэтгүүлч мэргэжилтэй тэрээр ярьж чадахгүйн зовлон байхгүй юм хойно ангийнхаа нөхдийг "Найзуудаа хэдүүлээ ингээд л шийдчихье л дээ" гэж дал мөрөн дээр нь алгадаж найрч явна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.