"Мөнхийн реп" хамтлагийн Лхагваа "Хит парад"-д ая дуугаа өргөлөө

2011/09/26
Share |
Хүмүүс:

Нэгэн үе монголын хип хоп хамтлагуудын тэргүүн эгнээнд бичигдэж байсан “Мөнхийн реп” хамтлаг бүр мөсөн таржээ. Нэг нэгээрээ цуварч хамтлагаасаа гарсаар “Мөнхийн реп” хамтлаг гуравхан гишүүнтэй үлдээд байсан. Харин хоёр жилийн өмнөөс дуучин Лхагваа нь бие даан уран бүтээлээ хийж эхлэх болсон. Тэрбээр бие даасан цомог гаргахаар ажиллаж байгаа төдийгүй удахгүй шинэ уран бүтээлээ сонсогч, фэнүүддээ бэлэг барих гэнэ. Лхагваа “Мөнхийн реп бол бүр тарсан. Харин би бие даасан уран бүтээлээ хийж байгаа” ярьсан юм. Тэрээр өнгөрсөн бямба гаригт болсон “Хит парад-2011” буюу Их монгол FM 99,7 –гийн таван жилийн ойн баярт оролцож ая дуугаа өргөсөн юм.

А.Сарнай.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.