Дуучин Ч.Цэлмүүн Нью-Йоркийн продюсеруудтай хамтран ажиллажээ

2011/09/28
Share |
Хүмүүс:
Дуучин Ч.Цэлмүүн Нью-Йоркийн  продюсеруудтай хамтран ажиллажээ


Рок попын тогоонд хүч түрэн орж ирсэн "Universe best songs" анхдугаар уралдааны ялагч Ч. Цэлмүүний хоолойг мэргэжилтнүүд хийгээд сонирхогчид Leona Lewis-ийнх шиг сөөнгө бас чадалтай гэж үнэлдэг. Харин үзэсгэлэнтэй Цэлмүүний хувьд од болно гэдэг санааных хэдий ч жинхэнэ зорилго нь урлаг биш. Тэрээр илүү нарийн мэргэжлээр суралцан, эрдэмтэн болох мөрөөдөлтэй гэдэг. Ямартай ч авьяаслаг бүсгүйн анхны  цомог олон нийтийн дунд нэлээд хүлээлт үүсгэж байгааг үгүйсгэхгүй.  Тиймдээ ч хэвлэлийнхэн хэд хэдэн удаа цомгийг нь өлгийдүүлчихсэн. Харин өнгөрсөн бямба гаргийн үдэш болсон “Хит парад 2011”-ийн үеэр түүнтэй уулзаж лавлахад “анхны цомогийнхоо нээлтийг энэ сард хийнэ” гэж байлаа.  Ч.Цэлмүүний  цомогт 11 дуу орсон бөгөөд “Ирмүүн” агентлаг болоод  Universe Best Songs” шоу нэвтрүүлгийн шүүгч хөгжмийн продюсер Рагу, Нью Йоркийн хэд хэдэн хөгжмийн  продюсеруудтай хамтарч ажилласан байна.  

А.Сарнай.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.