Бритни гар буу ашиглав

2011/09/27
Share |
Хүмүүс:
Бритни  гар буу ашиглав

Саяхан дуучин бүсгүй маань Лондон хотын  Стөүк Ньюингтон гэдэг газар очиж “Гэмт хэрэгтэн” гэх шинэ дууныхаа зураг авалтыг хийжээ. Тэрээр энэхүү зураг авалтынхаа үеэр нэгэн гар буу ашигласанд тус хотын ард иргэд дургүйцэн тэрхүү зураг авалтыг таслан зогсоожээ. Учир нь дуучны маань ашигласан буу нь тус хотын захиргааны байшинд байдаг бууны ижил байсан гэнэ. Мөн тус хотынхон тэрхүү бууг үйлдвэрлэгч компанид энэ асуудлыг мэдэгдэх болно гэж тус хотын төлөөлөгч London Tonightд мэдэгдсэн байна. Мөн төлөөлөгч цааш нь Бритни энэ үйл явдалаараа залуучуудад маш бүдүүлэг бас аюултай нөлөө үзүүлж байгаа учраас түүнийг уучлалт гуйх хэрэгтэй гэж бодож байна гэжээ.

А.Маша.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.