Арга ядсан үзэгчид, жүжигчдийг нь уралдуулж эхэллээ

2011/09/28
Share |
Хүмүүс:
Арга ядсан үзэгчид, жүжигчдийг нь уралдуулж эхэллээ

Үдэш бүр “SBN телевизээр үзэгчдэд хүрч буй  “Гэр” олон ангит уран сайхны кино хийгдэж байх үеэсээ л олны сонирхолыг татаж байсан. Учир нь гол дүрүүдийг монголын гурван сайхан бүсгүй бүтээсэнд байв. Мэдээж тэд бол топ модель Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн, цагтаа “секс симбол” хэмээн нэрлэгдэж явсан  жүжигчин О.Энхтуул нар. Харамсалтай нь “Гэр” кино дэлгэцэнд гартал,  киноны өрнөл үйл явдал тийм ч сонирхолтой, сайн байсангүй. Нэг ёсондоо үзэгчдийг байлдан дагуулах бус залхаажээ. Тиймдээ ч олон үзэгчдээс шүүмжлэлийн үг сонсоод байна. Одоо бүр арга ядсан үзэгчид “энэ гурван бүсгүйн хэн нь сайн жүжигчин бэ” гэдэг дээр өөр хоорондоо яриа өрнүүлдэг болжээ.  Тэдний яриагаар өнөөх  уяхан турьхан Э.Одгэрэл мэргэжлийн бус хүн гэхэд “онц”, О.Энхтуул яахав дээ “дунд”, харин Д.Пүрэвсүрэн тэдний хаана нь ч хүрэхгүй байгаа тул “муу” гэсэн үнэлгээ авчээ. Үнэхээр ч киног нь үзтэл оноод дүгнэчихсэн бололтой. Тэд яг л тийм хэмжээнд байгаа нь хэн хүний нүднээ маргах зүйлгүй илт байв. Харин дуу оруулалтын тухайд гурван бүсгүй гурвуулаа “асуудалтай”. Харин энэ удаад үзэгчид  О.Энхтуулд онц бус “сайн”, Э.Одгэрэл,Д.Пүрэвсүрэн нарт “муу” гэсэн дүн  тавьжээ.

А.Сарнай.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.