"Аавыгаа санахаар" тоглолт "сюрприз" ихтэй болно

2011/09/30
Share |
Хүмүүс:

“Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар” зэрэг олон сайхан дуугаараа ард түмний танил болсон залуу дуучин П.Идэржавхлан ирэх сарын 18-нд бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Тэрээр анх дуулж гарч ирж байхдаа дуучин С.Жавхлангийн хуулбар гэж  хэлэгдэж байсан ч “хэн нэгнийг хуулбарлаж, дууриаж дуулна гэдэг тэнэг хэрэг” хэмээн  эрс эсэргүүцсэн билээ. Тиймдээ ч өнөөдөр өөрийн гэсэн дуулах өнгө аясыг ард түмэндээ таниулж чадсан. Дуучин залуугийн “Аавыгаа санахаар”  нэртэй анхны бие даасан тоглолтыг “Нийтийн дууны холбоо”-ны ерөнхийлөгч, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ зохион байгуулахаар Ирландаас эх орондоо ирээд байгаа аж. П.Идэржавхлангийн хувьд  ч маш олон сюрпризүүдийг үзэгчдэд зориулан бэлтгэж байгаа сурагтай. Мөн түүний тоглолтод мэргэжил нэгт найзууд нь болон уран бүтээлийн ах, эгч нар нь урилгаар оролцож, ая дуугаа өргөх нь ээ. Тэрбээр тоглолтдоо зориулж, шинэ уран бүтээлээ ч бэлэн болгоод байгаа юм байна.

А.Сарнай.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
geuvfo yJ4owSdhlghendrlpv, [url=http://wabzrbrdaxjx.com/] wabzrbrdaxjx[/url], [link=http://sbqpdbyayklt.com/ ]sbqpdbyayklt[/link], http://zigyfkvjupva.com/
IP:31.184.238.177  2018-11-06 18:19:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.