Рок попын хатагтай нар цуглаж хов ярих гэнэ ээ

2011/10/04
Share |
Хүмүүс:
Рок попын хатагтай нар цуглаж хов ярих гэнэ ээ

Төрсөн өдрөөрөө тэрбумын үнэтэй студи нөхрөөсөө бэлгэнд авч шуугиулж байсан дуучин Ж.Алтанцэцэг урлагийнхан дундаа хамгийн их машин сольдог нь. “Рэнж Ровер, Бенз, Вольксваген зэрэг машинуудын хамгийн сүүлийн үеийнхийг нь жолоодон салхи татуулж явсан Ж.Алтаа одоогоор цоо шинэ "Ниссан Партоль" хөлөглөж буй. Гэхдээ тэрээр машинд төдийлөн нүд унагаж ач холбогдол өгдөггүй гэдэг. Харин  дуучин бүсгүй "Амжиж чи алдрын оргилд хүрсэн бол аз жаргалын үүдийг бусаддаа нээж өг" гэх агуу зохиолчийн шүлэгийн мөртийг  амьдралдаа мөрдлөг болгож яваа аж. Тиймдээ ч “Making the bandреалити шоуны продюссерээр ажиллан залуу охидыг халамжлан хүмүүжүүлж байгаадаа ихэд сэтгэл зүтгэл гаргах болсон. Ажлынхаа хажуугаар арын алба, ээжийн үүргээ ч чадмаг зохицуулдаг Алтаа хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гээд тун завгүй яваа гэнэ. Хүүгийнх нь төрсөн өдрийн урилга ойрд уулзаагүй дива Сараа,Сэрчмаа нарынх нь гарт очиж амжжээ. Мөн дуучин Номин,  Ангирмаа гэхчилэн дотныхонтойгоо нэг өдрийг аминчхан яриа өрнүүлсэн шиг өнгөрүүлэх юм гэнэ шүү. 

А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.