С.Баярын хүн гэгддэг Ч.Хашчулууныг огцруулсан нь хэний хор найруулга вэ

2011/10/05
Share |
Хүмүүс:
С.Баярын хүн гэгддэг Ч.Хашчулууныг огцруулсан нь хэний хор найруулга вэ

Хөгжлийн банк байгуулагдаад нэлээд хэдэн сар өнгөрчээ. Шинэ айлыг төвхөнүүлэх нь зах зээлийн энэ цаг үед тийм амар хялбар зүйл биш бололтой. Саяхнаас тус банкны менежментийн багийг Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдээр бүрдүүлсэн. Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Ч.Хашчулууныг томилоод байлаа. Энэ залууг улс төрийн хүрээнийхэн С.Баярын хүн гэлцдэг. С.Баяр анх Ерөнхий сайд байхдаа түүнийг өөд нь гаргаж, шинэ айлын өрхийг татуулж байсан юм. Сүүлийн үед Ерөнхий сайд Сү.Батболд, С.Баяр нарын харилцаа тийм ч халуун бүлээн бус болж буй тухай мэдээ түгэх болов. С.Баяр нь У.Хүрэлсүхийг Ардын намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга болгосноос хойш цаадах нь сүүлээ моодойлгон  аархаж яваа гэнэ. Ерөнхий сайд Сү.Батболдыг хүртэл гоожлох санаатай энд тэнд элдэв үг унагах нь хүмүүст таалагдахгүй байгаа юм. Магадгүй У.Хүрэлсүхийн “золбин” санаархал нь Сү.Батболдыг жийж оронд нь Ерөнхий сайд болох гэсэн мөрөөдөл байхыг бас үгүйсгэх аргагүй. Учир нь түүний ард С.Баяр ах нь “ярвайгаад” зогсож байгааа хойно доо. Харин С.Баярын “дүү хүү” Ч.Хашчулууны хувьд Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар өнгөрсөн долоо хоногт хусагдсан нь олны гайхлыг төрүүллээ. Юуны өмнө түүнийг С.Баярын хүн болохоор шахаж байна гэх хардлага төрж байгаа юм. Нөгөөтэйгүүр томоохон хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, ялангуяа шинээр барих төмөр зам зэрэгт орох ёстой мөнгийг хуваарилж чадаагүй нь Х.Баттулга мэтийн “омголон” сайд нарыг бухимдлыг төрүүллээ гэх яриа ч гадуур тэнүүлчилж эхлэв. Ямартай Ч.Хашчулуун томоохон хор найруулгаар ажлаа өгөхөд хүрчээ.  

Я.Ымербек.Factnews.mn   
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.