Ц.Анандбазар үйлдвэрийн зөвшөөрөл олгоогүй газар дээр тууз хайчилж, зүгээр л шоу хийж байна

2011/10/07
Share |
Хүмүүс:
Ц.Анандбазар үйлдвэрийн зөвшөөрөл олгоогүй газар дээр тууз хайчилж, зүгээр л шоу хийж байна

Дорноговь аймагт "Сод Монгол" группын санаачилга, хөрөнгө оруулалтаар Монголын анхны нефть боловсруулах үйлдвэр баригдах гэж байгаа тухай чихэнд чимэгтэй мэдээ сонсогдсон. 8-р сард болсон нээлтэн дээр нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын О.Чулуунбат, Ө.Энхтүвшин, Түлш эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван зэрэг төр засгийн томчууд оролцож, ёслолын тууз хайчилсан. Гэтэл Дорноговь аймгийн удирдлагууд "Сод Монгол групп"-ын ерөнхийлөгч Ц.Анандбазарыг 2012 оны УИХ-ын сонгуульд Дорноговь аймгаас нэр дэвших гэж сонгуулийн шоу хийж байна хэмээн мэдэгдээд байгаа.

Харин ноён Ц.Анандбазар бол "Үндэсний томоохон хөрөнгө оруулалтын ажлыг Дорноговь аймгийн засаг дарга улс төржүүлж, газар олгохгүй байна"гэсэн байр суурьтай аж. Бид хоёр талаас энэ асуудлаар тодруулга авлаа. "Сод Монгол" группын ерөнхийлөгч Ц.Анандбазарын утас руу холбогдоход "Би туслах нь байна. Анандбазар ер нь хэзээ сонинд ярилцлага өгч байсан юм. Үйлдвэрийн талаар асуух гэж байгаа бол үйлдвэрийн даргатай ярь" гэсэн юм. Харин Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай биечлэн уулзаж дараах бичил ярилцлагыг авлаа.

 “ Сод Монгол” групп танай аймгийн нутаг дэвсгэрт нефтийн үйлдвэр барьж байгаа гэсэн үү?

- Уг нь “Агуулах барина. Газар олгож өгөөч” гэсэн хүсэлттэй ирсэн юм.  Гадны орноос их хэмжээний шатахуун худалдаж авахаар агуулах сав олдохгүй хэцүү байдаг гэсэн зовлон хэлж байсан. Тэгээд дээрээс албан ёсны бичигтэй ирсэн болохоор Сайншанд сумын нутаг, дөрөвдүгээр багт 0174092 дугаарын гэрчилгээтэй газар олгосон.

 -Тэгэхээр үйлдвэр барих зориулалттай бус агуулах барих гэж л хүсэлт гаргасан юмуу?

- Тийм. Гэтэл өнөөдөр "Монголдоо ганц нефтийн үйлдвэр барих гээд зөвшөөрлийг нь авчихаад байхад П.Ганхуяг гэгч нөхөр газар өгөхгүй, өгсөн газартаа үйлдвэр бариулахгүй байна" гээд хэвлэлээр нэг бичүүлж байна. Ядаж цаад бичиж байгаа хүмүүс нь надаас нэг ч тайлбар авахгүй байж миний тухай хаа хамаагүй мэдээллийг цацаж, хамгийн муу амьтан болгочихоод л байна.

-Хичнээн га газарт үйлдвэр барьж байгаа юм бэ. Бүр үйлдвэрийнхээ шавыг тавиад тууз хайчилчихсан шүү дээ ?

 -Албан ёсоор өгсөн гурван га газарт агуулах саваа байрлуулчихсан. Бүтээн босголт хийчихсэн байгаа.  Харин үйлдвэрийн барилгыг хийж эхлээгүй. Саяхан нэлээн хэдэн нэр нөлөөтэй хүмүүсийг авчраад   үйлдвэр   барих шав тавьж тууз хайчлаад бөөн юм болсон.

Энэ газар дээрээ нефтийн үйлдвэр барьж болохгүй гэж үү?

 -Хэн ч энэ компанид үйлдвэр барь гэж газар олголт хийгээгүй. Яахав дээ. Ц.Анандбазар 2012 оны сонгуульд нэр дэвших гээд, тэгээд "Бүтээн байгуулалт хийж байна. Харин П.Ганхуяг гэж нөхөр надад санаатай саад учруулж байна" гэж шоудаж байхгүй юу.Манай Дорноговь чинь улсдаа ганцхан ардчилсан Засаг даргатай аймаг.Тиймээс л намын ч юмуу, эсвэл хувь хүний амбицаар худал мэдээлэл цацаад байгаа хүн. Ер нь Ц.Анандбазар үйлдвэрийн зөвшөөрөл олгоогүй газар дээр тууз хайчилж, зүгээр л шоу хийж байгааг хүмүүс ойлгож байна шүү дээ. Тэрбээр яриагаа төгсгөөд "Орд Монгол Групп" ХХК-д агуулах барих зориулалтаар өгсөн албан ёсны бичиг баримтыг харуулсан юм. Газар эзэмшүүлэх гэрээний 4.3-т Тазрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хоёр талаас байгуулсан гэрээг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 62 дугаар зүйлд заасанчилан хохирлыг барагдуулна” гэж заажээ. Эзэмших эрхийн гэрчилгээн дээр “Сод Монгол Групп” ХХК-д ачилт буулгалтын гэрчилгээ олгов гэж бичжээ.

Эх сурвалж: “Үндэсний мэдээ” сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
cfvpwahk Aq64ecbjnvrmnxrnbl, [url=http://zrlhorkuhrgc.com/] zrlhorkuhrgc[/url], [link=http://cwnkhrehhzkw.com/ ]cwnkhrehhzkw[/link], http://mqtgqwouuulr.com/
IP:5.101.0.130  2017-01-21 02:32:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.