"Жигүүр гранд"-ын Д.Баттөр, Б.Чинбатыг 50 саяар "эрхлүүлж байна"

2011/10/06
Share |
Хүмүүс:

Цэрэгт байхдаа гитар дардаг, хөгжимд авьяастай байсан хүү өдгөө Монголын барилгын салбарт тэргүүлэгч “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Насан багын хоббигоо орхиогүй тэрээр группийнхээ дэргэд амьд хөгжмийн “Гранд” хамтлагийг байгуулан, хөдөөний хөрслөг бор царайтай хүүг хотод авчран, хүн бүрийн хүсээд олддоггүй орд харшид эрхлүүлсэн нь саяхан. “Амьдрал” дуугаар рок, попын ертөнцөд дэлбэ татан орж ирсэн гоцлол дуучин В.Гантулгын хамарны талаархи фенүүдийн ярианд цэг тавихаар Д.Баттөр захирал 4000 доллар зарлагадан гоё болгож ч байсан гэдэг. Гэвч архи ууж удаа дараа тоглолт тасалсан гоцлол дуучнаа үдэхээс өөр аргагүй болсон. Өдгөө “Гранд” хамтлаг дуучингүй байгаа.

Гэвч урлагт зүрх сэтгэлээ нэгэнт өгсөн Д.Баттөр захирал зүгээр суухыг хүссэнгүй. Б.Шаравын “Гэгээн алсад одох юмсан”, Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” зэрэг аялгууг хүний зүрхний угт шигтгэж чадсан “Sweetymotion хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбатад санал тавин, өдгөө “Гранд” хамтлагийн хит дуунуудаар төгөлдөр хуурын цомог гаргах гэж байна. “Амьдрал” дууны клипийг “Hero” студиэр хийлгэж байгаа бөгөөд зургийг нь Байгаль нуурын эрэгт авахаар явах гэж байна. Энэхүү шинэ бүтээл Чинбаагийн энэ сарын 27-29-нд Соёлын төвд хийх тоглолтонд эгшиглэх гэнэ.

Б.Чинбатыг “Sweetymotion охид болон “Hero” студийнхэнтэй Эрхүү явах таван өдрийн зардлыг Д.Баттөр захирал гарган эрхлүүлж байгаа гэнэ. Баттай бус эх сурвалжаар зөвхөн “Амьдрал” дууны энэхүү клип 10 хэдэн сая төгрөгөөр бүтэж байгаа бөгөөд Д.Баттөр, Б.Чинбатын цомог нийтдээ 50 орчим саяар бүтэхээр тооцоотой байгаа аж.

Үүнийгээ “Жигүүр гранд”-ын Ерөнхийлөгч Д.Баттөр: “Энэ бол Б.Чинбатыг эрхлүүлж байгаа хэрэг огт биш, энэ бол урлагийн хүний авьяасыг үнэлж байгаа үнэлгээ. Б.Чинбатын тухай Америкийн сонин дээр шагшин үнэлэхээс эхлээд анхааран харах болсон. Хүний хэлээр ярьдаггүй адгуус хэдэн зуун сая хүрээд байхад хүний сэтгэлийг хэдэн зуунаар хөдөлгөх урлагт энэ байтугай мөнгө зарсан ч багадна хэмээн хэлжээ.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.