Дэндэвгүй юм алга

2011/10/06
Share |
Хүмүүс:
Дэндэвгүй юм алга

Ажилдаа дарагдсан гэрийн эзэгтэй нар “Надгүй юм энэ гэрт алга уу” гэж ирээд л ундууцаж суудаг. Харин монголын ард түмэн “Дэндэвгүй юм алга аа” гэж өөр хоорондоо ярилцдаг болжээ.  Аз дайрсан уу “Хүргэн хүү” кинон дээр гардаг шиг угийн цоорхой нэгэн байсан уу жирийн нэг жүжигчин залуу “Тусгай салаа” кинонд улаан туг гэж уулга алдсан хөдөөний эрийн дүрийг бүтээснээрээ гэрлийн хурдаар од болсон. Эцэг эхээс заяасан Эрдэнэбаяр нэрээ ч Дэндэв болгов бололтой, түүнийг нэрээр нь дуудах хүн алга. Өдгөө хангаламж банк, утаагүй зуух, сургалтын төв гээд Дэндэвт тоглохгүй реклам ч алга. Өөрийг нь од болгосон “Тусгай салаа” киноноосоо хойш “ Өнгөт инээд” хамтлагийн бүтээл нэгэн шинэ кинонд тоглоод авсан тэрээр “DOZ” энтертайментийн бүтээл “Хөх толбот хүмүүс” кинонд ч тоглож байгаа аж. Ингээд бодохоор хүмүүсийн ярих нь арга ч үгүй юм аа даа.

А.Сарнай.Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.