Дуучин П.Идэржавхлан жүжигчин Гэрлээгийн нөхөр гэнэ

2011/10/07
Share |
Хүмүүс:
Дуучин П.Идэржавхлан жүжигчин Гэрлээгийн нөхөр гэнэ

Залуу дуучин П.Идэржавхлан “Аавыгаа санахаар” уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо энэ сарын 18 –нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байгаа. Түүний тоглолт дөхөж байгаагийн хэрээр дуучны талаар янз бүрийн таамаг их гарах болж ээ. Тэрний нэг бол дуучин залууг “Маск” продакшны” жүжигчин Гэрлээгийн нөхөр, эхнэр нь тоглолтон дээр нь дуулах гэж байгаа, МУГЖ  Х.Болормаатай хамт дуулсан “Ээжээс ерөөл хүсэх дуу”-г хамтдаа дуулах гэж бэлдсэн” гэх яриа юм. Дуучин П.Идэржавхлангаас энэ тухай нь асуухад “Манай эхнэр Гэрлээ биш. Х-Түц хамтлагийн жүжигчин Онон гэж бүсгүй бий. Адилхан урлагийн хүмүүс болохоороо миний тоглолтонд зориулж эхнэрт маань барих бэлэг байгаа гэсэн” гэдэг хариултыг өглөө. Ямартай ч дуучин залуугийн эхнэр Монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээн, авъяас чадвараа үнэлүүлж яваа залуухан бас царайлаг Онон бүсгүй юм байна шүү.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.