С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрыг огцрохыг шаардлаа

2011/10/07
Share |
Хүмүүс:
С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрыг огцрохыг шаардлаа

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан тавьсан шаардлагаа өчигдөр үргэлжлүүлэн тавьлаа. Шаардлагад “Хот суурин газрын гэр хорооллын оршин суугч хэн боловч Монгол Улсын Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхийнхээ хүрээнд байгалийн баялагаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцыг эзэмших эрхтэй. Ийм эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль санаачлах эрх, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танд бүрэн бий. Гэтэл та өнөөдрийг хүртэлх хугацаанд хуулийн төсөл санаачилсангүй, бас яах гэж байгаа тухайгаа мэдэгдсэнгүй. Тиймээс С.Батболдын тэргүүлсэн стандарт бус Засгийн газрыг 2011 оны аравдугаар сарын 25-ны дотор огцрохыг шаардаж байна” гэжээ.

Б.Эрдэнэ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.