Өвөө эмээ нар DZ man-ийг үгүйлэв

2011/10/07
Share |
Хүмүүс:
Өвөө эмээ нар DZ man-ийг үгүйлэв

Дуучин Д.Болдтой сүжирч, электро хаус чиглэлээр уран бүтээлээ туурвиж байсан DZ man сүүлийн үед нам гүмхэн байгаа. Уран бүтээлээ үргэлжлүүлэх хүсэлтэй хэдий ч хуучин хамтрагч Э.Энхзол нь анхны бие даасан цомогтоо анхаараад түүнээс бүр нүүр буруулсан юм байх. Тиймээс арга буюу өөрт оногдсон ажлаа хийгээд чимээгүйхэн явахыг эрхэмлэдэг болжээ. Харин түүнийг санасан фэнүүд нь хэдийд тайзан дээрээ гарч ирэхийг нь хүлээж байгаа аж. Тэр тусмаа өндөр настнууд өөр хоорондоо хууч хөөрөх далимаар “Үгүй тэр Дийсиймээн гэдэг нөхөр хаачив аа. Овоо хөөрхөн дуулчихдаг, сонирхолтой хүн байсан юмсан. Одоо бүр харагдахаа больжээ” хэмээн сураглаж сууна. Манай урлагийнхан “Авьяас хөгширдөггүй” гэж ярих дуртай. Тэгвэл дэггүй DZ man-ий фэнүүдийн дунд ч түүнийг дэмждэг эмээ, өвөө нар ч олон байсан бололтой.  Энэ бүхийг дуулсан “дэггүй” дуучин маань шинэ уран бүтээлээ эхлүүлэхээр зэхэж, студи продакшнаар эргэлдэж эхэлсэн гэнэ шүү.

Эх сурвалж: “Үндэсний мэдээ” сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.