Дуучин П.Идэржавхлан: Багадаа төмөр орон дээр гарч зогсоод тоглолтоо хийж байна гэж төсөөлөн дуулдаг байлаа

2011/10/11
Share |
Хүмүүс:
Дуучин П.Идэржавхлан: Багадаа төмөр орон дээр гарч  зогсоод тоглолтоо хийж байна гэж төсөөлөн дуулдаг байлаа

 “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хонгор жаахан шувуухай” “Чамайг нэхсэн сэтгэл” “Дүүгээ санана” зэрэг олон сайхан хит дуугаараа Монголын ард түмний танил болсон залуу дуучин Пүрэвдоржийн Идэржавхланг  “Үндэсний мэдээ” сонин ярилцлагын зочноороо урилаа. “Залуу хүн завгүй байна гэдэг бас нэгэн төрлийн аз жаргал юм байна” хэмээн өгүүлэх түүний тоглолтын бэлтгэлийн цагаас хумслан байж  ярилцлаа.   

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тоглолт тань болох дөхөж байна. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

 -Эхлээд тоглолтын тухай жилээр, улирлаар яригддаг байлаа. Дараа нь   сараар,  долоо хоногоор яригдсаар одоо бол хоногоор яригдаж байна.  Ерөнхийдөө тоглолтын бэлтгэл ажил  дуусч байгаа. Тоглолт хийнэ гэдэг том ажил байдаг юм байна. Тоглолт гэдгийг хүссэн бүхэн нь хийчихдэг тийм амар ажил ч биш бололтой. Гэхдээ л  чадна гээд эхэлсэн болохоор сайхан тоглолт хийхийн төлөө хичээж байна. Энэ том ажлын ард гарахын тулд асар олон хүн хүч хөдөлмөр зарж байгаа болохоор өөртөө итгэл дүүрэн, зорилго тэмүүлэлтэй ажиллаж байгаа.

 -Тоглолт хийх  цаг тань болсон гэдгийг өөрөө мэдрэв үү, хэн нэгэн хэлэв үү? 

 -Би багаасаа л дуучин болно гэж боддог байлаа. Тэгээд төмөр пүршин орон дээр гарч зогсоод тоглолтоо хийж байна гэж төсөөлөөд л.... Ээждээ дуулж өгдөг байсан. Тэгж их хүсч мөрөөдөж байсан болохоор  тоглолт хийе гэсэн санааг өөрөө л гаргасан.

 -Та багаасаа дуулж хуурдах дуртай, дуучин болох мөрөөдөлтэй хүү байжээ. Гэхдээ дуулах авьяасыг аав, ээжийнхээ хэнээс нь өвлөж авсан бэ? 

 -Дуулах авьяасыг ээжээсээ өвлөсөн. Хэдийгээр дуулж хуурдаж олонд танигдсан хүн байхгүй ч миний ээж болоод ах дүүс нь маш сайхан дуулдаг хүмүүс байдаг.

 -Хэрвээ та дуучин болоогүй байсан бол?

 -Ер нь би дуучнаас өөр мэргэжилтэй байсан бол гэж бодохоор санаанд юу ч орж ирдэггүй юм. Угаасаа л дуучин болох гэж төрсөн хүн бололтой. 

 -Таныг тоглолтондоо зориулж бэлэг их бэлдэж байгаа гэж сонссон. Зах зухаас нь дурьдвал?

 

 -Мэдээж үзэгчдээ хүндлэх үүднээс барих бэлгүүд байгаа. Гэхдээ хамгийн гол нь  хүмүүс миний дууг л сонсох гэж ирвэл гоё шүү дээ. Мөн тоглолтондоо зориулж хэд хэдэн шинэ дуу бэлтгэсний зэрэгцээ үеийн андуудтайгаа,  “Манай гарагийн залуус”  дууг  дуулна. Мөн  МУГЖ Ч.Бат-Эрдэнэ ахын аялгуу, Баянмөнхийн шүлэг "Дорнын бүсгүй"  дууг шинээр дуулж байна. Удахгүй клип нь бэлэн болно.

 -Их сонирхолтой санагдаж байна. Өмнө нь нийтийн дууны алтан үе, мөнгөн үеийнхэн дуулж амьдруулж байсан энэ гайхалтай дууг одоо харин хэн, хэн дуулж байгаа вэ? 

 -“Эвийн сэтгэлээр уярааж явъя” уриан дор Энх-эрдэнэ, Буянжаргал, Төрмандах, Түмэнөлзий, Чулуунчимэг  гээд залуу дуучид дуулж байгаа. Уриан дор гээд ярихаар хүмүүс ямар нэгэн үйл ажиллагаанд зориулж дуулсан гэж ойлгож магадгүй. Гэхдээ тийм биш. Манай үеийн залуус ард түмэндээ ийнхүү уриалж байгаа юм.

 - П.Идэржавхлан тоглолтон дээрээ өөр ямар нэгэн авьяасаа үзүүлэх үү. Магадгүй бүжиглэж, хөгжимдөх ч юм билүү?

 

- Үгүй ээ. Тэр орой дуучин П.Идэржавхлан зөвхөн ая дуугаараа олон түмэнтэйгээ уулзана. Бүх дуугаа амьд хөгжимтэй дуулна.  

 -Мэдээж таны тоглолт танхим дүүрэн үзэгчидтэй сайхан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ л анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа уран бүтээлчид, “үзэгчид цуглах болов уу, хэрхэн хүлээж авах бол” гэсэн айдастай байдаг гэж ярьдаг юм билээ. Харин таны хувьд?

 -Баярлалаа. Би ч бас айдас, догдлолын аль алийг нь сэтгэлдээ тээгээд л явж байна. Гэхдээ аль болох алдаа гаргахгүй, миний дууг сонсох гээд зориод ирсэн хүмүүсийн сэтгэлд нь хүрч чадахуйц сайхан тоглолтыг хийхийн төлөө бүх хүчээ дайчилан ажиллаж байгаа. Халуун дулаан уур амьсгалтай, үнэхээр сайхан тоглолт болно гэдэгт  эргэлзэхгүй байна.

 -Сүүлийн үед дуучид анхны тоглолтон дээрээ л СТА гэх цолыг зүүдэг болж. Идэржавхланг СТА  авах байх гэж бодох хүн олон байгаа?

 -Үгүй байх аа. Миний хувьд бэлдсэн бүхнээ санаандаа хүртэл ард түмэндээ  хүргэчихвэл боллоо. Өөр хүссэн зүйл байхгүй.  

 -Ингэхэд та дуурийн дуулаач мэргэжлээр таван жил сураад төгссөн хүн. Яагаад  нийтийн дуу дуулах болов?

 -Хүмүүс энэ тухай их асуудаг л даа. Дуучин болно гэдэг миний багын мөрөөдөл учраас би нийтийн дууны урлагт өөрийнхөө хүчийг сорьж яваа. Гэхдээ би бодохдоо нийтийн дууг ардын дуу, уртын дууны үргэлжлэл гэж боддог. Монгол хүн монгол түмнийхээ сонсох дуртай тийм л дууг дуулах ёстой. Ер нь дуурийн дуучин гээд опера дуулаад  байх албагүй байх. Тэгээд ч монголчууд дууриас илүүтэй нийтийн дуугаа сонсож байгаа шүү дээ. Ер нь Монголд  дуурийн дуулаачаар ажиллана гэдэг бас л хязгаарлагдмал орон зайтай. Гэхдээ залуу хүний хувьд мэргэжлийн дуугаа хэзээ ч орхихгүй, цааш нь өөрөө өөрийгөө бэлдэж яваа. 

 -“Хязгаарлагдмал орон зайтай” гэж ярьснаас тань карьер хөөж байна гэж ойлгож болох уу?

 -Би хүүхэд байхын олонд танигдсан сайхан дуучин болох юмсан гэж хүсэж мөрөөдөж ирсэн. Гэхдээ яг карьер хөөж нийтийн дууны урлаг руу орсон гэж ойлгож болохгүй. СУИС ардын дуу, эстрад дуу, опера дууны гэсэн гурван ангитай. Харин би опера дууны ангид суралцсан ч, нийтийн дуугаар уран бүтээл хийхийг хүссэнд байгаа юм.

 -Тоглолтынхоо дараа ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Тоглолтын дараа хоёр дахь CD-ний ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Мөн шинээр хийж байгаа хэд хэдэн дуунууд бий. Тэднийгээ дуусгаж ард түмэндээ хүргэнэ.

 -Хоёулаа таны оюутан ахуйдаа гаргаж байсан анхны цомгийн тань талаар ярья. “Энэ тухай” нэртэй байсан санагдаж байна?

 -Анхны юм гэдэг өөрөө гоё шүү дээ. Тухайн үед МҮОНТ-ээр “Энэ тухай” нэртэй ток шоу гардаг байсан. Тэр нэвтрүүлгийн дуу л даа. Тэгээд анхны цомгоо тэр дуугаараа нэрлэж байсан юм. Арван дөрвөн дуутай цомог маань 2008 онд оюутан байхдаа гаргасан ч нэлээн борлуулалттай байсан.

 -Нэгэн үе дуучин П.Идэржавхланг монгол поп стилийн дуучин мөн, биш гээд л хэвлэлээр маргаад байсан. Та үүн дээр ямар байр суурьтай байсан бэ?   

 -Поп  гэдэг үг чинь нийтийн гэсэн үг юм биш үү, би сайн мэдэхгүй байна. Тэрийг ард түмэн л мэдэх байхдаа.

 -Ер нь дуу дуулах, дуучин гэж хэлэгдэх хоёр хол зайтай юм шиг санагддаг. П.Идэржавхлан “Би бол дуучин хүн” гэж зоригтой хэлж чадах уу?

-Монгол Улсын СУИС гэдэг нэр хүндтэй өрх айлд ороод таван жил номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уучихсан  болохоор би бол дуучин хүн. Үүнийг 100 хувь зоригтой хэлж чадна. Гэхдээ цаашдаа  сурах зүйл их байгаа.  

 - Таны төсөөллөөр арван жилийн дараах Идэржавхлан хэр өөрчлөгдсөн байх бол?

-Ер нь хүн бүр цаг үргэлж хөгжиж, дэвждэг. Би ч бас адил. Мэдээж  холын зорилгоо төлөвлөж харахгүйгээр өнөөдөр алхахгүй шүү дээ. Тиймээс маш том мөрөөдөлтэй  яваа.

 -Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. П.Идэржавхланг сурагч байхдаа охидод их хайрын захиа илгээдэг байсан гэж сонссон?

 -Та тааж асууж байгаа байх аа. Миний хувьд охидтой ч үерхэж үзээгүй дунд сургууль төгссөн шүү дээ./инээв/

 -Харин одоо охид бүсгүйчүүдээс хайрын мессеж их хүлээж авдаг болсон гэлүү?

-Үгүй ээ. Тийм зүйл байхгүй./инээв/

 -Завгүй байна гэдэг залуу хүний хувьд заримдаа хэцүү байх тийм үү?

-Үгүй ээ. Завгүй байна гэдэг мэдээж таалагдаж байгаа. Ялангуяа, “залуу хүн завгүй байна гэдэг бас л нэгэн төрлийн аз жаргал” юм.

 - Дуучин  П.Идэржавхлангийн “Аавыгаа санахаар” тоглолтыг олон түмэнд хүргэхийн тулд ямар ямар байгууллагууд ивээн тэтгэж оролцож байгаа вэ? 

 -Би Өвөрхангай аймгийн харъяат хүн л дээ. Миний нутгийн сайхан ах нар тусалж дэмжиж байгаа.  “Химон”  констракшн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Миний зүгээс хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье. Мөн “Дунд урт” порадакшн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Хэвлэлийн ивээн тэтгэгчээр “Мөнхийн үсэг” групп гэх мэтчилэн олон компаниуд, “Аавыгаа санахаар” тоглолтыг сэтгэл зүрхээрээ дэмжиж тусалж байгаа. Энэ дашрамд надад итгэл өгч байгаа бүх ах нартаа баярлаж байгаагаа илэрхийлье.

 -Миний асуугаагүй, таны ярих гэсэн зүйл үлдсэн байх?

 -98.5 fm Идэржавхлангийн дууг хэн сайн дуулах вэ? уралдаан зохион байгуулах гэж байгаа юм байна. Эхний гурван байр нь супер шагналтай. Хүүхэд багачуудыгаа өргөнөөр оролцоосой гэж хүсч байна. Уралдаан энэ сарын 15-нд болно.

Мөн “Үндэсний мэдээ” сонины хамт олонд болон танд ажлын өндөр амжилт хүсье.

 Монгол Бөхийн өргөөнөө энэ сарын 18-нд болох “Аавыгаа санахаар”  тоглолтонд тань амжилт хүсье. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

 

 Ярилцсан:А.Чимгээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Merrill I was made redundant two months ago http://www.sleepbox.co.uk/chea per-substitute-abilify.pdf myrtle abilify drug information outlaw firing”In this particular circumstance he had spent weeks and months in London trying to be polite to all theses stuffy people, he was about to hold a house party for the same stuffy group of people.
IP:188.143.232.37  2016-02-25 22:57:04
Chance I”m not working at the moment price proscar 5mg cnhAlastair McLean and Benedict Drevniok from the Department of Physics, Engineering Physics and Astronomy and their collaborators have found a way to ”feel” the surface of silicon molecules at the molecular ... price of cefixime clavulanate potassium tablets useA central bank official said on Sept. 4 Egypt was preparedto repay the $2 billion within days if negotiations to convertthe funds into bonds did not succeed. The Egyptian newspaperYoum 7 reported last week that Qatar had agreed to the deal.
IP:188.143.232.22  2016-02-25 22:57:51
Brayden I”ve just graduated clomid order ukHaving found that there was discrimination because of the woman”s sexual orientation, the ECHR also ordered France to pay 10,000 euros in damages and 14,528 euros in costs. This ruling however did not change policy in France the way the previous instance impacted the UK. how much does generic finasteride costSuch relatively minor obstacles, which add to the cost oftransatlantic business, will probably be ironed out atnegotiations on the Transatlantic Trade and InvestmentPartnership, the second round of which begins on Monday. generic citalopram problems drugs”It is a big risk for them in the long term. Ranbaxy was moving up on hopes of launches from this facility but those expectations are dashed now,” said Aneesh Srivastava, chief investment officer at IDBI Federal Life Insurance. where can i buy ibuprofen 800 mgAnd, indeed, one in five businesses in the service sector think the program, popularly known as ”Obamacare,” has hurt employment at their firms over the last three months, a National Association of Business Economics survey showed on Monday. buy bimatoprost 0.03 onlineThe number of dead is unknown, but Tambora, which was similar in size, killed upward of 70,000 people in the region. Perhaps many more would”ve perished globally, as components of Samalas” plume lingered in the atmosphere, blocking the sunlight and turning 1258 into a ”year without a summer,” Lavigne says.
IP:5.188.211.22  2017-05-28 16:58:30
Clifton Very interesting tale can you still buy phenergan over the counterRecently-listed Italia Independent and U.S. group Marchon,licensed to produce eyewear for the German designer, willproduce a collection of sunglasses and frames under a two-yearagreement valid from October 2013, Italia Independent announcedon Wednesday. effexor costAmong the worst injuries are crushed vertebrae that compress the spinal cord, and ligaments so stretched and torn that they can”t hold neck and back joints in place, Manley said in an interview Monday. suprax tabletsSome people also experience nausea, vomiting or headaches. One telltale sign that you”ve been ”escolared” is that stool contains oily droplets, possibly of a yellowish, orange or greenish/brown color. It could take up to two days until you feel better. discount lexapro couponsHis style stands in stark contrast to that of the Kremlin-backed incumbent, a gray, uncharismatic technocrat named Sergei Sobyanin. Although able to boast of widespread support for having improved the city’s infrastructure, he’s largely avoided public debate. where can i buy renova cream in the ukThe report, released without fanfare last Friday, found thatthe Centers for Medicare & Medicaid Services or CMS - the agencywithin HHS that is running Obamacare - had set a May 13deadline for its contractor to deliver a plan to test thesecurity of the crucial information technology component.
IP:5.188.211.62  2017-05-28 17:00:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.