УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч Ашигт малтмалтай холбоотой асуудалд “гар дүрж” болохгүй

2008/05/01
Share |
Хүмүүс: Э Бат-Үүл | 
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч Ашигт малтмалтай холбоотой асуудалд “гар дүрж” болохгүй

УИХ-ын дарга Д.Лүндээжанцан: Гайгүй байх аа, Бат-Үүл ээУИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын долоон гишүүний өргөн барьсан Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд гишүүдийн олонхийн саналаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн болон УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хамтатган хэлэлцэх шийдвэр гаргасан. Мөн “Ашигт малтмалын тухай” хуулийг цаашид хэлэлцэхээр дэмжлээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарын гишүүдийн санаачилсан “Ашигт малтмалын тухай” хуулинд гурван өөрчлөлт оруулж байгаа аж. Үүнд гадаадын хөрөнгө оруулагчидтай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байх, байгаль орчны аюулгүй байдлыг хангах нотолгоо гаргаж байх, авлигын гэмт хэрэгт холбогдож, батлагдвал лицензийг нь хураах гэсэн гурван зүйл заалт оруулж байгаа гэнэ. Энэ асуудалд тус байнгын хорооны гишүүд ямар байр суурьтай байгааг товчлон хүргэе.

Э.Бат-Үүл:-МАХН-ын бүлгийн хурал дээр “Ашигт малтмалын тухай” хуулийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар оруулж байж дараа нь хэлэлцэнэ гэсэн байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бизнестэй холбоотой асуудлыг шүүрч аваад өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэх гээд байдаг асуудлыг таслан зогсоомоор байна.
Д.Лүндээжанцан-Үндэсний аюулгүй байдал зөвлөмж гаргадаг. Гэхдээ хоёр талаас ҮАБ-ын зөвлөл байр сууриа илэрхийлсэнгүй гээд шүүмжлээд байдаг шүү дээ.
Э.Бат-Үүл:-Ерөнхийлөгч энэ асуудалд гар дүрж болохгүй. Сүүлийн үед Ашигт малтмалтай холбоотой асуудлыг шүүрч авдаг боллоо. Тийм юм байхгүй шүү.
Б.Мөнхтуяа:-Засгийн газар болон хөрөнгө оруулагчид хувиа тохирно гэсэн байна. 51:49 гэсэн үзэл баримтлал цаашид хэрэгжих үү.
Э.Бат-Үүл:-Ашигт малтмалын хуулинд ерөнхий зарчмаар нь тусгая гэсэн байгаа. Яагаад гэвэл бид одоогоор эзэмших хувь хэд байх вэ гэж яриад байгаа болохоос бүтээгдэхүүний талаар огт ярихгүй байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүн хуваах гэрээг хийх ёстой.
Ц.Баярсайхан:-Засгийн газар энэ хуулийн төслийг дэмжсэн гэлээ. Тэгэхээр МАХН-ын дарга С.Баяр 51 хувийг Монголын тал эзэмших ёстой гэсэн байр сууринаасаа буцсан гэсэн үг үү?
Э.Бат-Үүл:-Би дээр хэлсэн. Бид хамгийн гайхалтай нь хэдэн хувийг Монголын тал эзэмших вэ гэдгийг л яриад байгаа болохоос биш бүтээгдэхүүний талаар ярихгүй байна гэж. Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь хувь эзэмших асуудлыг хөндөхгүй.
Т.Очирхүү:-Авлигын тухай асуудал Ашигт малтмалын тухай хуулинд байх юм уу, Авлигатай тэмцэх хуулинд байх ёстой юм уу гэдгийг бодолцсон уу. Ашигт малтмалын тухай хуулинд энэ заалт байх нь хэр зохистой вэ?
Э.Бат-Үүл:-Хөрөнгө оруулалтыг дагаж авлига орж ирнэ. Ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагчид Монголын улстөрийг маш муухай зүйлд уруу татаж мэднэ. Тиймээс зориуд Ашигт малтмалын тухай хуулинд энэ заалтыг оруулж байгаа. Ер нь гадаадын аль ч оронд стратегийн том ордуудыг ашиглахдаа улстөрөөс аль болох хол байлгахыг зөвлөсөн байдаг. “Эрдэнэт”-ийн захирал хэн байх вэ гэдэг асуудал улстөрийн маш тогтворгүй байдалд оруулж байсан түүх бий. Одоо Оюутолгой, Тавантолгойн ордын захирал хэн байх вэ гэдэг асуудал руу орох юм бол улстөр, ардчилал шаланд унана. Хэрэв УИХ ухаалаг байх юм бол Монголын талд ашигтай байх шийдвэр бүрэн дүүрэн гарна гэдэгт би итгэлтэй байна. Харин Монгол улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай асуудалд гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн.
З.Энхболд:-Ц.Цолмон сайд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг танилцуулахдаа Үндсэн хуульд нийцүүлж байна гэсэн байна. Минийхээр бол Үндсэн хууль зөрчсөн хууль оруулж ирсэн гэж бодож байна.
Ц.Цолмон: /БХБ-ын сайд/-Үндсэн хуульд Монгол улсын иргэн үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй гэж заасан байгаа.
З.Энхболд-Газар эзэмшүүлэх хуулинд Засгийн газар ямар учраас хугацаа тавьсан юм бэ. Хугацаагүй оруулж ирж болоогүй юм уу. Ирээдүйд насанд хүрэх иргэдээс газар харамлах шаардлага байгаа юм уу?
Ц.Цолмон: /БХБ-ын сайд/-Засгийн газрын хуралдаанаар хоёр өөр хувилбараар ярьсан. Нэгдүгээрт, өмнөх хуулиудын нэгэн адилаар 5-5 жилээр хугацааг нь сунгахаар оруулъя гэсэн санал. Хоёрдугаарт, хугацаагүй байх асуудлыг ярьж байгаад нэгдүгээр хувилбарыг сонгосон.
З.Энхболд:-Хууль зөрчсөн хуулийн төсөл оруулж ирсэн гэдэгтэй санал нийлж байна уу?
Ц.Цолмон: /БХБ-ын сайд/-Зөрчөөгүй.
Д.Арвин: -Энэ бол Үндсэн хууль зөрчөөд байгаа юм байхгүй. Бид өмнө нь хугацаатайгаар олгож байсан. Тиймээс хугацаа тавих нь зүйтэй гэж үзэж байна.
М.Зоригт:-Гадаадын иргэдэд газар өмчлүүлж байгаа юу?
Ц.Цолмон:/БХБ-ын сайд/-Гадаадын иргэдэд газар өмчлүүлэхгүй байгаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü êëàä Êîâðîâ Êàðèáû êóïèòü çàêëàäêó øèøêè Äðåíòå êóïèòü çàêëàäêó øèøêè Êóïèòü çàêëàäêè íàðêîòèêè â Êîðñàêå АмфетамР¸Ð½ трип Íåëüêàí êóïèòü Êîêàèí Ñåâñê êóïèòü çàêëàäêó MDMA Crystal [Import] êóïèòü Àíàøó ×àäàí Êóïèòü Êðèñòàëû â Íàäûìå êóïèòü Êðèñòàëë Ëàáèíñê Ìûéçàêþëà êóïèòü áîøêè Ñåìèëóêè êóïèòü çàêëàäêó Ìàðêè LSD 170ìêã Ñòàðàÿ Âûæåâêà êóïèòü çàêëàäêó Êîêàèí Купить закладкР¸ спайс россыпь в Демиде ãäå êóïèòü â íîâîñèáèðñêå òðàìàäîë Êóëèêîâêà êóïèòü çàêëàäêó áîøêè Ãðèñáè êóïèòü çàêëàäêó ãàøèø Ëóâåðí êóïèòü áîøêè Сколько стоит коробок травы Ïðèâîëæñê êóïèòü çàêëàäêó Àìôåòàìèí Ñóëüôàò ðîçîâûé Ãîðíîçàâîäñê êóïèòü ãàøèø Áýéðåóò êóïèòü ãàøèø Ýêñòàçè â Ãîðíî-àëòàéñêå Ñòåðëèíã êóïèòü Cocaine ÑÑ‚Ð¾Ð¸Ð¼Ð¾ÑÑ ‚ÑŒ 1 грамма кокаина Ëîêàðíî êóïèòü ãèäðîïîíèêó Ïåðåñëàâëü-Çàëå
IP:185.251.14.168  2018-08-04 20:13:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.