Дөрвөн жил орчлонгоос тасарч бясалгал хийсэн Осгонбаяр даяанч ламын агуйгаас гарч ирж байгаа бичлэг

2011/10/11
Share |
Хүмүүс:
Дөрвөн жил орчлонгоос тасарч бясалгал хийсэн Осгонбаяр даяанч ламын агуйгаас гарч ирж байгаа бичлэг

 Монголын анхны хоёр хувилбарт  “Үндэсний мэдээ”  сонин,  чөлөөт мэдээллийн  Zindaa.mn сайт хамтран шинэ цагийн Монголын түүхэнд нэгэн содон үйл явдал болсныг  мэдээлж байсан билээ. Тодруулбал  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Чойрын хийдэд 30 орчим насны Осгонбаяр хэмээх залуу 50 сар буюу 1500 хоног бодит хорвоогоос өөрийгөө тусгаарлаж, бясалгал  хийгээд гарч ирсэн нь өнгөрсөн долоо хоногийн дуулиант мэдээллийн нэг байлаа. Тэрээр нэг ч хүнтэй уулзалгүй амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, хорвоогийн мөн чанарт нэвтэрсэн  гэнэ. Анх бясалгал хийх болсон шалтгаан нь тоо тоймоо алдсан олон бөө удган энд тэнд бууж, авилга хээл хахууль  хэрээс хэтэрч, улс төр, эдийн засгийн элдэв будлиант бохир байдал гаарсанд бухимдсандаа ийнхүү бясалгал хийхээр шулуудсан аж.  1930-аад онд шарын шашныг үгүйсгэж лам нарыг бөөнөөр нь хэлмэгдүүлснээс  хойш нэг ч хүн ийм үйлдлийг хийж байгаагүй юм.  Тэрээр Чойрын хийддээ жижигхэн модон хашаанд гэр барин, хоёроос гурван банди нараар зоог ундаа зэхүүлдэг байсан байна. Зоог барина гэдэг  нь бясалгах тусам нэр төдий болдог учиртай аж.
Түүнийг өнгөрсөн хугацаанд бясалгал үйлдэж байхад монголын хэд хэдэн томоохон компанийн захирлууд, тухайлбал, Капитал групп буюу бидний нэрлэж заншсанаар “Шунхлайгийн”  П.Батсайхан, МСS-ийн дэд захирал Энх-Амгалан, Номин  талст хамтлагийн дуучин Хаянхярваа нарын хүмүүс санаа тавьж иржээ. Тэд бясалгал хийж буй гэрийн хажууханд баригдаж буй сүмийн барилгад мөнгө хөрөнгийн дэмжлэг үзүүлдэг байсан бөгөөд  тийм ч учраас  багшийнхаа бодит хорвоод дахин гарч ирэхэд нь  Хот хөдөөгөөс ирсэн 200 гаруй хүний хамт тосон авчээ. Харин Осгонбаяр багш ламын хувьд тэднийг ерөөл талархлаар хүлээж авсангүй, харин ч өдрөөс өдөрт доройтож байгаа ёс суртахууны хэм хэмжээг сануулж, хатуухан үгээр шавь нартаа лүндэн буулгаж байгааг уншигч та доорхи бичлэгээс үзэж болно...Үргэлжлэлийг...
ЭНД ДАРЖ...уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.