Хүмүүс: |
Эрх чөлөөний дууч бүсгүйн өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Үнэ цэнтэй яриа” нэвтрүүлэг өрөвч нэгний нулимсыг дуслуулан, олныг үймрүүлсэн байна. Шинэ оны босгон дээр есөн хүний амь сүйдсэн аймшигт хэрэг гарч, олны сэтгэлийг хирдхийлгэсэн. Амиа алдагдсын дөрөв нь хүүхэд байсан нь хүний эрхийн хуульч бүсгүйн өрийг өвтгөж, хүүхдийн хүчирхийлэлд анхаарал хандуулахад хүргэсэн гэнэ. Б.Ичинноровын судалсанчлан сүүлийн үед Монголд хүүхдийн эсрэг хүчирхийлэл эрс нэмэгдэж байгаа бөгөөд, хамгийн гол нь, тэдний эрхийг хамгаалах талаар хэн ч санаа тавьдаггүй, тэгсэн хэр нь сонгууль дөхмөгц бүгд л тэднээр гангарч, худлаа дүр эсгэдэг нь ийнхүү мэргэжлээ солиход хүргэсэн байна. Тиймээс л хүний эрхийн хуульч “Үнэ цэнтэй яриа” нэвтрүүлгээрээ дамжуулан эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн асуудлыг олонд дэлгэж, холбогдох байгууллагуудад хандан шийдвэрлүүлэх аж. Эрхэм уншигч та бүхэн нийгэмд үнэ цэнтэй аливаа асуудлыг мэргэжлийнхээ үүднээс хандан хөндөж буй түүний олны сэтгэлд хүрсэн нэвтрүүлгүүдийг үзье гэвэл бямба гараг бүрийн 21.30 минутаас TV-8 телевиз дээр сувгаа тааруулаарай.
Эх сурвалж: “Үндэсний мэдээ” сонин