Монголчуудыг сонгодог урлагт "дурлуулж" яваа "Нюанс" хамтлаг арван нас хүрлээ

2011/10/13
Share |
Хүмүүс:
Монголчуудыг сонгодог урлагт

Сонгодог урлагт Монголын ард түмнийг “дурлуулж” яваа “Нюанс” хамтлаг  ирэх арванхоёрдугаар сарын 17-нд арван нас хүрэх гэж байна. Сонгодог хөгжмийг поп стильтэй хослуулан попера урсгалаар уран бүтээлээ туурвидаг тус хамтлагийнхан 2001 оны арванхоёрдугаар сарын 17-нд МУГЖ, дуучин Б.Эрдэнэбатын санаачилгаар байгуулагдаж байжээ.  Харин өнгөрсөн арван жилийн хугацаанд дөрвөн тоглолт, дөрвөн цомог, 100 уран бүтээл, 20 клипээ үзэгч фэнүүддээ хүргэсэн байна. “Нюанс” хамтлагийнхан ойн хүндэтгэлийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 14, 15-нд Соёлын төв өргөөнд хийх бөгөөд  сонгодог урлагт хайртай хүн бүхнийг тус хамтлагийнхан ойн баярын тоглолтондоо урьж байгаа юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “On&Off” продакшн ажиллаж байна.

А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.