Олны танил хүмүүс жилд үсэндээ хэдийг зарцуулдаг вэ

2011/10/15
Share |
Хүмүүс:
Олны танил хүмүүс жилд үсэндээ хэдийг зарцуулдаг вэ

 


Яруу найрагч Ш.Гүрбазар

 Шүлэг, яруу найргаар та бидний сэтгэл зүрхийг  хөдөлгөж байдаг сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар үсэндээ ихээхэн анхаарал хандуулдаг нэгэн аж. Тэрбээр нэг жилийн үс арчилгаандаа 3 сая 800 мянган төгрөг зарцуулдаг байна.

Sweetymotion” хамтлаг

Sweetymotion” хамтлагийн гишүүд тоглолт, шоу гээд бүхий л арга хэмжээнд оролцохдоо “Matrix” салоноор үсээ янзлуулдаг байна. Одоогоор Эрхүү хотод клипны зураг авалттай яваа тус хамтлагийн бүсгүйчүүд жилд 18 сая төгрөгийг үсэндээ зарцуулдаг аж.

 

 УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан мөн л  гоо сайхандаа ихээхэн анхаардаг нэгэн гэнэ. Тэрбээр 3 сая төгрөг үс арчилгаандаа зориулжээ.

 Топ модель Г.Уранцэцэг

Монголын шилдэг 10 топ моделийн нэгт зүй ёсоор ордог модель бол Г.Уранцэцэг юм. Тэрбээр гоо сайхан байхын тулд өдөр бүр үсээ арчилж тордож байдаг нь мэдээж. Түүний жилийн хэрэгцээний үс засалтанд 8 сая төгрөг зарцуулагддаг байна.

 

 Олимпийн аврага Н.Түвшинбаяр

Олимпоос Монголын хамгийн анхны алтан медалийг авч, дэлхийд нэрээ дуурсгасан эрхэм бол Олимпийн аврага Н.Түвшинбаяр юм. Тэрбээр нэг жилийн үс арчилгаандаа 3 сая төгрөг зарцуулсан байна.

 Гурван охин” хамтлаг

Шилдэг охидын хамтлагийн нэг “Гурван охин”-ыхон мэдээж, хүлээн  авалтанд уригдаж маш завгүй ажиллацгаадаг. Олны нүдэнд байнга өртөж байдаг охид маань үс засалт арчилгааныхаа нэг жилийн хэрэгцээнд дунджаар 21 сая төгрөг зарцуулдаг байна.

 “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун

“Нандин шүтээн” дуугаар нь та бидний сайн мэдэх “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун өөрийн донж маягийг тааруулахдаа тун гаргуун нэгэн. Тэрээр 2 сая 600 мянган төгрөгийг хэв маягаа хадгалж сайхан үстэй байхын тулд зарцуулсан гэнэ шүү.

 

Загвар өмсөгч Г.Оюунгэрэл

“Дэлхийн мисс” –ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, дэлхийн хэмжээнд Монгол бүсгүй эрхэмсэг оршихуй, гоо үзэсгэлэнг сурталчилж явсан загвар өмсөгч Г.Оюунгэрэл эрүүл сайхан үстэй байхын тулд жилд 1 сая 200 мянган төгрөг зарцуулжээ.

 

 

 “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр

 1990-ээд оны дундуур байгуулагдаж байсан өдгөө ч Монголчуудыг байлдан дагуулж байгаа хамтлаг бол “Хурд” хамтлаг билээ. Тус хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр нэг жилийн үс арчилгаандаа 1 сая 800 мянган төгргийг зарцуулж, урт намирсан сайхан үсээрээ имидж бүрдүүлсээр байна.   

    

 Эх сурвалж: “Hot news” сэтгүүл    

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
CharlesTar wh0cd214708 generic viagra
IP:46.161.9.51  2017-06-06 18:17:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.