О.Чулуунбатын том "Шахаа"

2011/10/17
Share |
Хүмүүс:
О.Чулуунбатын том

УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг банкны сайн эдийн засагч гэдэг. Тэрбээр эдийн засгийн хүндхэн цаг үед Монгол банкны Ерөнхийлөгчийн албыг хашиж, багагүй хэл аманд өртөж байсан юм. Гадаадын компанитай хамжиж мөнгө голруулсан гэх хэрэг нь шалгагдсан ч гавьтай юм бололгүй дарагдаж байх шиг байна. Үүнийгээ мань хүн “Миний буруу огт байгаагүй” гэсэн товч, тодорхой үгээр тайлбарладаг. Харин түүний өнгөрөгч хавраас эхлэн хөндсөн “Зоос” банк, “Олон Овоот”-ын алтны уурхайн орд газрыг тойрсон асуудал одоо өндөр аваад байна. “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр “Жаст”-ын Ш.Батхүүд “Олон овоот”-ын лицензийг зарсан боловч үндсэндээ тэд “Зоос”-ыг дампууруулахад хүргэсэн гэдэг. Ц.Мянганбаяр “Зоос” банкнаас зээл авахдаа “Олон овоот”-ын дор хаяж 180 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх лицензийг барьцаа болгосон байв. “Жаст” групп “Олон овоот”-ыг авахдаа тэр бүх өрийн данстай нь авчээ. Гэтэл Засгийн газраас “Зоос” банкыг авч үлдэхийн тулд 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан байлаа. Уг бонд нь үнэн чанартаа “Жаст”-д “хаягласан” тэтгэлэг болсон нь шуугианы гол бай болоод байна. Гэхдээ энэ бүх ээдрээ яван явсаар “Зоос”-ыг золигт гаргажээ. О.Чулуунбат ийм үзэгдлийг анхнаас нь мэдэж байсны хувьд одоо “Зоос”-ыг дампууруулах далд хуйвалдааны эзнээр Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Баяр нарыг нэрлэж байна. Тэрбээр “Энэ том бизнес чухам хэний гараар хийгдээд байгааг би мэднэ. Гэхдээ хууль хяналтын байгууллага бас тогтоох ёстой. Яагаад хувийн компанид зориулан бонд гаргахыг С.Баярцогт гардан хийв. Энэ бүхэнд хариуцлага тооцох хэрэгтэй” гэлээ. О.Чулуунбат ийнхүү шахаа хийж эхэлсэн нь бас цаанаа учиртай болов уу. Дээрнээс яригдсан түүний хувийн “бизнес”-ийн но-той явдал зэргээс улбаатай байхыг бас үгүйсгэх аргагүй. Юутай ч Сангийн сайд С.Баярцогт О.Чулуунбатын шахаанд бүдэрч магадгүй ажээ.

 

Х.ТУЛГА

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Çàêëàäêè íàðêîòèêè â Ñâåòëîãðàäå Èçîáèëüíûé êóïèòü çàêëàäêó Ãàøèø [Euro Cube] Ìîñêâà Òåêñòèëüùèêè êóïèòü çàêëàäêó Ìàðèõóàíà [KILLER KUSH] Îìîíñê êóïèòü Ìåòàäîí МодафинР¸Ð» провигиР» Ìîñêâà ÂÀÎ êóïèòü çàêëàäêó Ìåòàäîí VHQ Ìîñêâà Èçìàéëîâî Âîñòî÷íîå êóïèòü çàêëàäêó Àëüôà Ñòàëèíãðàä êóïèòü Ãåðîèí Õàíòû-Ìàíñèéñê êóïèòü VHQ GanBang Cocaine 98% Peru ôåí â äîìàøíèõ óñëîâèÿõ êóïèòü BARCELONA Åññåíòóêè Âàéäåí êóïèòü ãàøèø Òóíèñ êóïèòü ýéôîðåòèê Ìåôåäðîí Ð“Ð¸Ñ€Ð¾ÑÐºÑƒÑ ‚еры в ВолгогрР°Ð´Ðµ — MYMOTT — Продажа Ð³Ð¸Ñ€Ð¾ÑÐºÑƒÑ ‚еров со склада в ВолгогрР°Ð´Ðµ Ìîñêâà Ñàâ¸ëêè êóïèòü Ecstasy: Red Stars 280 mg Ìîñêâà Òðîïàð¸âî-Íèêóë
IP:95.85.69.178  2018-08-24 00:40:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.