Жүжигчин Д.Оюунтуул ээж болжээ

2011/10/17
Share |
Хүмүүс:
Жүжигчин Д.Оюунтуул ээж болжээ

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул сүүлийн жилүүдэд “MN-25 дугаар телевизэд ажиллан нэвтрүүлэг хөтлөх болсон. Уран бүтээл болоод телевизийн ажлаа харин ч нэг өлхөн хийж амждаг адтай бүсгүй энэ зун “Ханилснаас дутуугүй амраг” хэмээн олон ангит кинонд тоглоод авсан. Тус телевизийн уран бүтээлчид энэхүү кинонд Д.Оюунтуулыг ээж болгож хувиргасан бөгөөд жүжигчин бүсгүй маань “шинэ” хүүхэддээ дасах гэж нэлээд асуудал үүсгэжээ. Хамт тоглож байгаа хүүхнүүд нь бүгд хүүхэдтэй учраас түүнд чамгүй зөвлөгөө өгч, зарим үед нь бүр “Хүүхдэд хэтэрхий хатуурхаад байгаа юм биш үү” хэмээн шүүмжилж байж. Амьдралын амтыг ид мэдэрч буй 30 гаруй насны бүсгүйчүүдийн үнэнч нөхөрлөл, аз жаргалыг харуулсан энэ киноны жүжигчид нь хүртэл өөрсдийнхөө дүртэй чацуу гэсэн. Тиймээс хэн нэгний дүрд хувирах бус зүгээр л өөр өөрсдийнхөө хэмжээнд тоглож байгаа аж. Сураг дуулах нь ээ, Д.Оюунтуулын тоглосон дүрийг киноны зохиогч зөвхөн түүнд зориулан бичсэн гэх. Энэ ч утгаараа, жүжигчин бүсгүй ойрын хугацаанд гэр бүлийн амьдрал зохиож “жинхэнэ ээж” болохоор шийдсэн гэнэ.

Р.Мөнгөн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.