Ш.Сайхансамбуугийн час улаан оймс юу өгүүлнэ вэ

2011/10/19
Share |
Хүмүүс:
Ш.Сайхансамбуугийн час улаан оймс юу өгүүлнэ вэ

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу саяхан Завхан аймгийнхаа 24 сумдын ард иргэдийн төлөөллийг аймагтаа цуглуулж, 11 сая төгрөгийн шагналын сантайөөрийн нэрэмжит спортын томоохон тэмцээнийг зохион байгуулжээ. Тэрээр тэмцээнд оролцогчдын хоол, байр болон бусад бүх зардлыг дааж, ёстой л баян хүн шиг загнасанд нутгийн иргэд баяртай байгаа аж. 9-р сарын 23-26-ны өдрүүдэд өрнөсөн уг спортын тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн Тосонцэнгэл сумын багт 2 сая төгрөг, цом, медаль. Хоёрдугаар байр эзэлсэн Дөрвөлжин сумын багт нэг сая таван зуун мянган төгрөг, Гуравдугаар байр эзэлсэн Улиастай 2 багт нэг сая төгрөгийн шагнал тус тус гардуулжээ. Ийнхүү нутгийн ард, хөдөөгийн буйдхан буйд суугаа иргэдийн төлөөлөлдөө бага биш мөнгөн шагнал гардуулж, магнай хагартал баярлуулсан ч, тэднийг үнэндээ үл хүндэтгэжээ. Юм юмны захтай, төрийн түшээ маань харин, талархсан олны дунд час улаан оймстой хэнэг ч үгүй сууж байгаа нь нэг л эвгүй сэтгэгдэл төрүүллээ. Хэдий эр хүн хээгүй нь дээр гэж ярьдаг боловч хэдэн жил төр түшиж байгаа гишүүн дипломат протокол, биеэ авч явах ёс зүйн байдлын талаар овоо л дөртэй болсон баймаар.

Өнөөдөр арван жилийн бяцхан хүү ч албаны хувцаслалтын энгийн дүрмүүдийг мэднэ. Биеэ авч явах ёс зүйн хамгийн энгийн хэм хэмжээ болох албаны хувцасласан үед /арга хэмжээн дээр костюмтай байгаа/ тод өнгийн цамц, үгүй ядаж өмдний өнгөнөөс өөр оймс өмсдөг соёлын талаар гишүүний туслах менежерүүд анхааруулдаггүй нь харамсмаар. Өөртөө хайхрамжгүй хандаж байгаа нь хувцаслалтаасаа харагдаж байгаа хүн яаж төрийн хэргийг хамаарах вэ дээ гэж учир мэдэх хүмүүс халаглаж байсан. Хөдөө орон нутагт ч гэсэн даяаршил, хөгжлөө дагаад харилцааны энгийн соёлд хэдийн боловсорчихоод байнаа ард түмэн чинь. Хэдийгээр хөдөө орон нутагт яваа ч, УИХ-ын гишүүн хүн өөрийн нэрэмжит, шагналын өндөр сантай ийм арга хэмжээнд яагаад заавал час улаан оймс гэж...?

Д.Сэндэр Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.