Германд олон жил болсны хувьд Д.Тэрбишдавга л А.Меркелийг түрүүлж үнсэх байж дээ

2011/10/18
Share |
Хүмүүс:
Германд олон жил болсны хувьд Д.Тэрбишдавга л А.Меркелийг түрүүлж үнсэх байж дээ

Л.Гүндалайн хөгтэй явдлыг тоочоод баршгүй. Хамгийн сүүлд Германы Канцлер А.Меркелийг үнсэж хөглөв. Үүнийгээ мань эр “Би ямар уруул дээр нь үнссэн биш” хэмээн цайруулахыг оролдлоо. Гэвч дипломат ёс горим алдсаныг нь Монголд төдийгүй дэлхийгээр нэг шагшин ярьцгааж буй бололтой. Үүнийг ёстой шившиг гэхээс өөр юу гэх билээ. Гэтэл тэрбээр “Би Германд олон жил амьдарсан болохоор сэтгэл хөдлөөд...” хэмээн өчиж байгаа. Германд олон жил амьдарснаар нь тооцоод үзтэл харин тэр улс төрчдийнхөө дунд тун цөөхөн жилийг Германд өнгөрүүлжээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Германд суралцаж, төрийн байгууллагад нь ажиллаж, нийтдээ 20 гаруй жил тэнд амьдарсан байна. Л.Гүндалай харин 6-7 жил хүний их эмчийн мэргэжлээр суралцах нэрийн дор бизнес арилжаа эрхэлж байсан байх юм. Тиймээс  тэр хэрвээ Д.Дэрбишдагва өөрөө хүсээд хатагтай А.Меркелийг тэвэрч аван үссэн бол дараа нь л үнсэх учиртай байж. Өөрөөр хэлбэл Германд амьдарсан хугацаагаараа А.Меркелийн өмнө тэд гүйж очоод дугаарлан зогссон бол шүү дээ. Гэвч ийм ёс байхгүй тул Л.Гүндалай яах аргагүй буруутан болоод байгаа юм.  

 Я.Ымербек.Factnews.mn  

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.