Жүжигчин Г.Отгонцэцэгт cолонгосын нэгэн баар тайчих санал тавьжээ

2011/10/18
Share |
Хүмүүс:
Жүжигчин Г.Отгонцэцэгт cолонгосын нэгэн баар  тайчих санал тавьжээ

Цагтаа Монголын сайхан бүсгүй тэмцээнд оролцон аман хүзүүдэж явсан жүжигчин Отгонцэцэгт  харц унагаж хайр нэхэх эрчүүд олон. Одоог хүртэл ганц бие яваа тэрээр "Би хэн нэгний хэтэвчинд бус өөрийнхөө чадлаар амьдардаг” хэмээдэг ч, үнэндээ энэ үгэнд нь итгэдэг хүн үгүй. Зэрэг цолгүй жирийн нэг жүжигчин бүсгүй сарынхаа 300 мянга хүрэхгүй шахам цалингаа хав дарж , цуглуулсаар 10 гаруй мянган долларт хүргэж, өөртөө гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн гэхэд итгэхгүй байх нь арга ч үгүй биз. 2000 долларын өгзөг, 1800 долларын хөх, 880 долларын өндөр хамар бас силикон уруул гээд төгрөгний сайхнаа төрөлхийн гэж  “гөрөх” түүнд

саяхан Солонгосын нэгэн компаниас томоохон бааранд тайчих үзүүлбэр үзүүлэхийг санал болгосон гэнэ. Хэдийгээр жүжигчин бүсгүй одоогоор татгалзсан хариу өгчихөөд байгаа ч, олон тэгтэй тоо нэгийг бодогдуулж эргэлзэхэд хүргээд буй аж. Тиймээс нэг л өдөр чимээгүйхэн бааранд тайчиж зогсохыг нь үгүйсгэх аргагүй.  Мөнгө гэдэг мангасын өмнө Монголын энэ барзгар амьдрал буугаад өгчихсөн байхад жүжигчин бүсгүйн сэтгэл хэр удаан хатуурхахыг бурхан л мэдэх байх даа.

 А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.