Хоёр гавьяат хамтран дуулна

2011/10/20
Share |
Хүмүүс:
Хоёр гавьяат хамтран дуулна

Тэр бүр тайзан дээр хоршиж дуулдаггүй Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа нар “Миний дуунууд” нэртэй уран бүтээлийн тоглолтын тайз дээр хамтран дуулахаар болжээ. Жил бүрийн аравдугаар сард хөгжмийн зохиолч Л.Балхжав өөрийн уран бүтээлийн тоглолтоо хийдэг уламжлалтай.  Шинэ залуу уран бүтээлчдээс авахуулаад рок попын үе үеийн шилдгүүд нэгэн дээвэр дор цугларч чаддагаараа түүний тоглолт онцлогтой. Мөн симфони оркестер, үндэсний найрал хөгжим энэ үдэш  түүний дуунуудтай эгшиглэнэ. “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт Л.Балхжав эрхмийн тоглолт бүхэн шинэ содон сюрпризээр дүүрэн байх биз ээ.

А.Сарнай.Factnews.mn  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.