Хориос гучхан үзэгчтэй "Мөнгөний гахай" киног дэлгэцнээс буулгана гэж айлгажээ

2011/10/20
Share |
Хүмүүс:
Хориос гучхан үзэгчтэй

 Сүүлийн үед Монголд киноноос олон зүйл үгүй болсон. Тийдээ ч оны өмнө гарах дарааллаа хүлээсэн 42 кино жагсаж байгаа гэх. Гэхдээ олон киноны дунд олигтой бүтээл бас л ховор. Нөгөө талаараа гоё хувцастай сайхан хүүхэн залуусаар дэлгэц дүүргэх гэсэн юм уу гэж дүгнэгдэж байна. Үзэгчидэд урлагийн тайшаал, ухаарал сэтгэл ханамж өгөхөөсөө илүүтэйгээр ядаргаанд оруулдаг болчихсон нь Монголын кино урлагийн гутамшиг гэмээр. Дэлгэцэнд гарч байгаа үйл явдлын учир начрыг олох гэж үзэгчид тархиа гашилгаж суудаг нь манай кино зохиолчид найруулагчдийн чадварыг харуулж байгаа нэг жишээ гэж үзэхээс өөр аргагүй. Энэ намар шил шилээ даран дэлгэцэнд гарсан кинонуудын нэг бол "Коктейльфильмс"-ийн "Мөнгөний гахай". Инээдэмийн төрлөөр хийгдсэн гэх уг киног үзэж сонирхох хүн тун байгаа аж. Тиймээс 20-30-хан үзэгчтэй "Мөнгөний гахай" киног дэлгэцнээс буулгана гэж  “Тэнгис” кино театрынхан айлгасан гэнэ.

 А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.