Жүжигчин Б.Амарсайхан: Би амьдралаа хулгайлсан

2011/10/21
Share |
Хүмүүс:
Жүжигчин Б.Амарсайхан: Би амьдралаа хулгайлсан

“Wisdom Film Production“-ны бүтээл, бодит хүний амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн “Бодлын хулгайч” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлтийн ёслол өчигдөр 18 цагаас "Өргөө" кино театрт боллоо. Нэрнээсээ эхлээд олны сонирхлыг эрхгүй татах уг кинонд аргагүй Монголын кино урлагийн лидерүүд ажилласан нь амжилтыг дагуулжээ. Ерөнхий продюсероор А.Уянга, кино зохиолыг Төрмөнх, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж нар ажиллаж, гол дүр Гантулгад тоглосон жүжигчин Б.Амарсайхан үнэхээр дүрээ амилуулжээ. Мөн түүний ээжид тоглосон Дэлгэржаргал гуайн дүр үнэхээр үзэгчдийн зүрхэнд хүрсэн. Эх, хүүгийн хэмжээлшгүй хайр, энэлэн шаналанг үзсэн үзэгчдийн дунд уйлаагүй хүн үгүй байх. “Би өөрийгөө бодлын хулгайч гэж бодож байсан үгүй юм байна. Би өөрийнхөө бодлыг хулгайлсан, би өөрийнхөө амьдралыг хулгайлсан” хэмээсэн киноны төгсгөл хэн хүнд таалагдсан. Ингээд гол дүр Гантулгын дүрд тоглосон жүжигчин Амарсайхантай кино эхлэхийн өмнөхөн хором ярилцлаа.

-“Бодлын хулгайч” киноны анхны үзэгчид цуглаад байна. Сэтгэгдэл ямар байна?

-Би үнэхээр баярлаж, хөөрч байна.Одоо үзэгчид маань л үнэлж дүгнэх үлдлээ. Хамгийн гол нь үзэгчдэдээ зориулж байгаа шүү дээ. Нэг жилийн хугацаанд хийж бүтээсэн нөр их ажлын маань үр дүн гарах гэж байна. Энэ л бидний хамгийн их аз жаргалтай мөч байдаг.

-Кино зохиолыг бичихийн тулд бүтэн жил судалгаа хийж, дөрвөн улирал дамнаж хийсэн дэлгэцийн шилдэг бүтээл гэж ойлгож байгаа. Гол дүрийн жүжигчний хувьд таны зүгээс ямар бодолтой байна?

-Тийм ээ, энэ маань маш эмзэг сэдэв байгаа. Хэн нэгэн хүнийг дөвийлгөж гаргаж ирэхийг хүссэнгүй, бас хэн нэгэн хүнийг муулахыг хүссэнгүй, хэн нэгнийг дүгнэхийг бас хүссэнгүй. Тухайн үеийн нийгмийн байдлыг харуулахыг зорьсон. Өнөөдөр монгол хүн, улс орон маань яаж хөгжих ёстой юм бэ. Хүн өөрийнхөө бодолд яаж үнэнч байх ёстой юм бэ. Ер нь аливаа хүн алдахад ямар амархан байдаг юм. Алдсанаа нөхөхөд ямар их цаг хугацаа, өч төчнөөн зүйлийг алддаг юм бэ. Жүжигчнийхээ хувьд миний зүгээс энэ санааг л хэлэхийг зорилоо. Бодит хүний түүхэн дүр учраас энэ кинонд ажиллахын тулд би өөр дээрээ бас ажиллах хэрэгтэй болсон, арваад кг хаясан. Тамирчин шиг биетэй байх шаардлагагүй байсан. Тийм учраас жилийн дотор бас бэлтгэлээ хаяад өөрийнхөө бие, жин дээр их ажилласан даа. Ингээд бидний уран бүтээл үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

-Танд их баярлалаа.



Д.Сэндэр.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.