Уулзах завгүй хос салав

2011/10/22
Share |
Хүмүүс:
Уулзах завгүй хос салав

"Формула-1" уралдааны нисэгч Льюс Хамилтон, дуучин Николь нар дөрвөн жил хамт амьдарсны эцэст хоёр тийш болсон байна. Тэдний нэгэн найз “Льюс, Николь хоёр одоо ч сайн найзууд хэвээрээ. Үргэлж завгүй байдаг хоёр залууд бие биедээ зориулах цаг зав хомс болсноос тус тусынхаа замыг хөөхөөр болсон” гэж ярьсан байна. Хавайд төрсөн дуучин Николь Америкийн  “X Factor” шоуны шүүгчээр ажиллаж байгаа бол Хамилтон дэлхийг тойрон, “Формула-1” уралдаанд алгасалгүй оролцож байна. Хосууд жилийн өмнө сүй тавьснаа зарлаж байсан ч ажил, амжилтаа нэгдүгээрт тавьсан тэд бие биенээ харах ч завгүй болсноо гэнэт ухаарчээ. Хэдийгээр тэд салсан ч хамтдаа фитнес клубт явж байгаа гэнэ. Хамилтон “Daily Mail”-д өгсөн ярилцлагадаа, “Би чаддаг зүйлийнхээ үр дүнг хармаар байна. Одоо миний толгойд  зөвхөн улирлын тоглолтод л амжилт гаргах бодол байна” гэжээ. Харин салалтын талаар тэдний хэн хэн нь тайлбар хийхээс татгалзсан байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.