"Манчестер Сити" "Олд Траффорд"-ыг "сүйтгэлээ"

2011/10/24
Share |
Хүмүүс:

Английн Премьер лигийн есдүгээр тойрогт “Манчестер Юнайтед”-ын алдарт “Олд Траффорд” стадионд цугласан талбайн эздийн хөгжөөн дэмжигчдийн хамгийн хар дарсан зүүдэнд ч оромгүй тоогоор “Манчестер Сити” хожил байгууллаа. “Шуугиан хөрш” хэмээх хоч зүүгээд буй “Манчестер Сити”-гийнхэн энэ орой зөвхөн Манчестерийг биш дэлхий даяарыг шуугиулж чадлаа. Тэд Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр амжилттайг “Манчестер Юнайтед”-ыг 6:1-ээр бут ниргэв. Тоглолтын эхний гоолыг Милнерийн дамжуулалтаар Марио Балотелли хийсэн. Хөндлөн өгсөн дамжуулалтыг алсын буланд эвлэгхэн цохиж оруулсны дараа ч “Манчестер Юнайтед”-ынхан улайран дайрсангүй. Энэ тоглолтод Сэр Алекс Фергюсон хоёр тун эргэлзээтэй гэмээр сонголт хийсэн нь Андерсон, Эванс хоёр байсан. Хэдийгээр Андерсон улирал эхэлснээс хойш үндсэн бүрэлдэхүүнд олон тоглосон ч талбайн төвийг бүрэн эзэгнэж, тоглох хэмжээнд хүрээгүй байгаа. Харин Жонатан Эванс Хойд Ирландын шигшээ багийн гол хамгаалагч гэсэн “Манчестер Сити” шиг хүчирхэг багийн эсрэг найдвартай тоглож чадахаар хэмжээнд хүрээгүй тоглогч гэдгийг энэ тоглолт бэлхнээ харууллаа. Ер нь..................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.