Чингис зочид буудлыг хэдэн зуу дахин илүү үнээр зарсан

2011/10/24
Share |
Хүмүүс:
 Чингис зочид буудлыг хэдэн зуу дахин илүү үнээр зарсан

            “Чингис” зочид буудлыг балгас байхад,одоогийн Ерөнхий сайд С.Батболдыг маш өндөр үнээр авсан гэж ярьдаг. Тухайн үед ингэж авах шаардлага байсан юм уу, эрсдэлд орно гэж айгаагүй юм боловуу? хэмээн гайхширч байсан хүн олон. Гэвч тэрээр, “Айвал хүн юу ч хийж чадахгүй” гэх хариултыг өгч байсан. Тухайн үед түүний “Алтай трейдинг” компанинэгэнт бэлжиж том юм руу орохоор шийдсэн байж. Яг тэр үед, “Чингис зочид буудал” гэсэн нэр авчихсан том байшингийн балгасыг хувьчлуулах тухай яригдаж эхэлжээ.

1986 онд Улс төрийн товчооны тогтоолоор, Улаанбаатарт олон улсын стандартын зочид буудал барихаар болж барууны ч биш, зүүний ч биш орон гэж Югославыг сонгожээ. Ноолуур мэтийн бартераар бодоод, өчнөөн олон сая долларт гэж бүдүүвчлэн тооцсон юм байх. Тийм олон саятай бол бүхэл бүтэн хороолол босгож болно. Гэтэл манайхны ойлголт ийм л ядуу байж. 1990 онд социалист систем ч бутарч, зочид буудлын барилгыг санхүүжүүлэх улсын нөөц ч үгүй болсон гэдэг. Югослав улс бутарч, иргэний дайн дэгдсэн бөгөөд энд ажилладаг 130 югослав иргэн цалингаа нэхээд хэвтчихжээ. Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийгдэхгүй учир тэдэнд ажил өгч чаддаггүй. Тэд сард нийлбэрээрээ 100 мянган долларын цалин авдаг түүнээ нэхээд, буцна гэж сүрдүүлдэг байж. Нутагтаа дээд тал нь 100 долларын цалин авах тогооч нь л гэхэд, 1500 долларын цалинтай даварчихсан байх жишээтэй. Гэхдээ барилгын үндсэн ажлыг манай монголчууд гүйцэтгэсэн аж.

Монгол улс олон улсын тендер зарлаад, “Чингис”-ээ зарахаар шийджээ. Гэтэл Тайваниас л ганц санал ирсэн нь, “Газрын, гаалийн татвараас эгнэгт чөлөөлбөл гурван сая доллараар авч болох юм” гэж. Ингээд гадаадынханд сул өгчдоромжлуулж байхаар дотооддоо тендер зарлая гэснээр“Алтай трейдинг”, “Буян”, “Угалз” гээд дөрвөн компани өрсөлдөж “Алтай трейдинг” ялжээ. Эхний үед алдагдалтай, цаг, мөнгө идсэн зовлонтой л байсан гэдэг. Гэвч эцэст нь ямар их цаг, хөлс хүч, хөрөнгө мөнгө, нерв зарцуулан энэхүү цогцолборыг босгоснооэргэн харахад бахархалтай байх нь дамжиггүй.182 өрөөтэй “Чингис” зочид буудлын одоогийнбага шиг ашгийг нь тооцоод явахад, 50-100 жилийн дараа өртгөө нөхөх буудал гэнэ шүү. С.Батболдын хувьд хувийн салбар гэдэг утгаараа алдагдалтай наймаа хийсэн гэж үздэг. Харин бүтээж босгосон гэдэг талаасаа болтүүний бахархал ажээ. Үнэндээ энэ дутуу баригдсан барилгыг улс тун өндөр үнээр зарсан гэдэг. Тухайн үед “Улаанбаатар”, “Баянгол” зочид буудлыг цөөн сая төгрөгөөр хувьчилсан атал, “Чингис” цогцолборыг хэдэн зуу дахин илүү үнээр зарсан аж.

Д.Сэндэр.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
wyeafnrxvzi rmHV9Orrrykdhreotf, [url=http://hqauscwjblfd.com/] hqauscwjblfd[/url], [link=http://uksltzsutbry.com/ ]uksltzsutbry[/link], http://cexmurtkbmzb.com/
IP:46.161.9.8  2016-12-03 09:14:21
Billyciz wh0cd3248056 buy propecia
IP:46.161.9.20  2017-05-15 18:05:33
Billyciz wh0cd244064 crestor online zoloft online order kamagra elimite viagra köpa på nätet
IP:46.161.9.20  2017-07-17 04:49:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.