Робби Уильямс дахиад хамтлагаа орхилоо

2011/10/24
Share |
Хүмүүс:
Робби Уильямс дахиад хамтлагаа орхилоо

Британийн дуучин Робби Уилльямс «Take That» алдартай поп хамтлагаа дахин орхилоо. Энэ хамтлаг ердөө нэг жилийн өмнө дахин нэгдсэн юм гэж Британийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Уильямс 2010 оны 10 дугаар сард хамтлагтаа эргэн орж, сүүлийн 15 жилд анх удаа «Take That» хамтлаг Их Британи болон Европоор амжилттай аялан тоглож, «Progress» цомог гаргаснаар хамтлагийн уран бүтээлчид хит-парадын тэргүүн байруудыг эзлэх болсон байна. Үүний сацуу Уильямсын албан ёсны сайтад мэдээлснээр, тэрбээр сүүлийн үед үйл ажиллагаа нь саатах болсон «EMI» компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, «Universal Music» студитай хамтран бие даасан цомог гаргахаар болжээ. Тэрбээр шинэ цомгоо ирэх жил гаргахаар төлөвлөсөн байна. Цомгийн продюсерээр «Take That» хамтлагийн гишүүн Гэри Барлоу ажиллах бололтой.
Уильямс 1990 онд 16 настайдаа «Take That» хамтлагт орж, алдрын оргилд хүрснийхээ дараа 1995 онд хамтлагаасаа гарчээ. «Take That» 1996 онд тарахад Уильямс бие даасан уран бүтээлээ амжилттай туурвисаар байв. Өнөөдөр тэрбээр Их Британийн хамгийн алдартай дуучин болжээ. 2006 онд хамтлаг Уильямсгүйгээр нэгдэж, цомог гарган, концертоо тоглож эхэлсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.